ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ
2012-04-10
9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар

Ангилал: Монгол хэл

Монгол бичигт буулгах өгүүлбэр

1.      1. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ хайрлан хамгаалъя.

2.    2.   Цаг хугацаа сум лугаа адил. Өнгөрөх л юм бол эргэж ирнэ гэж үгүй.

3.      Дээдсийн ном эрдмийг  гүйцэд мэдэж чадахгүйгээр  Дэлгэр дэлхийн түүх соёлыг  бүрэн ойлгож  чадна гэж үү

4.      4. Хүмүүс минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй

5.      5. Бие баатар бөгөөс нэгэн үеийн баатар, билиг баатар бөгөөс түмэн оны баатар болой

6.      Хүн өөрийгөө хэрхэн үргэлж үнэлж цэгнэнэ, түүний үнэ яг тийм байдаг.

7.              Монголын түүхэнд ...


2011-07-13
Гишүүдээр зурах өгүүлбэрүүд

Ангилал: Монгол хэл

НИЙЛМЭЛ ӨГҮҮЛБЭР
Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр (ЗНӨ)

1.          Алдаа бүхнээсээ суралцаж, амжилт гаргах хэрэгтэй..

2.     Тиймээс бид апдаанаас айж, түүнээс ичих ч хэрэгтүй.

3.     Миний сонголтоос шалтгаалж бүх зүйл өөрчлөгдөнө.

4.     Малчин монголчууд адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүргээ таван
эрдэнэ хэмээн хайрлан эрхэмлэж, адууг мал сүргийнхээ сүр сүлд
хэмээн дээдэлж иржээ.

5.     Монголчууд олон зуун жилийн тэртээгээс хех, цагаан арвайг тарьж
хец будаа, арвайн гурил хийж хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай.

6.     Өвс ногоо гандаж, булаг шандны ус хэдийнээ татран ширгэжээ.

7.     Мобиком корпорац...


2011-07-13
"Хэрэглээний бичвэр"
2011-07-13
Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............

Ангилал: Монгол хэл

Эх хэлээ сайн эзэмших нь бүх амжилтын эхлэл гэдэг билээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-оос сонгож авсан үгсээ хүргэж байна. Цээжлээд байгаарай, сурагчид аа.

1.       Анз: Бага сага торгож шийтгэх ял

2.       Ацаглах: Өөрт оногдсон ажлыг бусдад хөлс өгч төлөөлөн гүйцэтгүүлэх

3.       Бурхи: Гурван наснаас дээшхи эр тарвага

4.       Нагай: Эм тарвага

5.       Олойр: Морины олмыг хэтэрхий чанга татаж арьсыг нь гэмтээснээс тогтох зурвас цагаан үс

6.       Ортоом: Хайнагийн үнээнээс гарсан үхэр

7.       Сувс: Шимийн архи нэрэхэд эцэст нь авсан амт муутай архи

8.       Халим 1: Далайн хөхтө...


2011-07-12
Гадаад үгийг зөв хэлбэржүүлье

Ангилал: Монгол хэл

Гадаад үгийг зөв хэлбэржүүлье

Монгол хэлний vгийн санд нэгэнт хэвшсэн гадаад vгсийг зөв бичих явдал бичгийн хэлний чухал асуудлын нэг болно. Сонин сэтгvvлд бичсэн зvйлийг ажиглахад, гадаад vгийн язгуур vндсийг зөв буулгах боловч тэдгээрийг хувилгах нөхцөлөөр хэлбэржvvлэхдээ буруу ташаа бичих хандлага тvгээмэл байна.

Ялангуяа гадаад vгийг харьяалах, заахын тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржvvлэхэд тогтолцоогvй бичих тохиолдол нэлээд газар авчээ. Нийтлэг тохиолддог зарим алдааг хэрхэн залруулж, зөв бичихийг жишээгээр тайлбарлая.

1. Эр эгшигт vеэ...


2011-07-09
Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"

Ангилал: Монгол хэл

Агуу сэтгэл-уужим талбиун сэтгэл.

Айх сэтгэл-эмээх сэтгэл.

Аминч сэтгэл-амин хувийн өчүүхэн ашгийг хичээх сэтгэл.

Амраг сэтгэл-хайр дурлалаар холбогдсон хосын сэтгэл.

Андуу сэтгэл-эндүү ташаа ухах сэтгэл.

Ариун сэтгэл-хир буртаг үгүй цэвэр нандин сэтгэл.

Атаат сэтгэл-атаа хорсол, өширхөл бүхий сэтгэл.

Атхаг сэтгэл-өш өвөрлөсөн хорон сэтгэл.

Ачлалт сэтгэл-ач буяныг хариулан тэтгэх сэтгэл.

Баатар сэтгэл-бодисадва нарын сэтгэл.

Бадрангуй сэтгэл-урмаар бялхаж, зоригоор жигүүрлэсэн ирмүүн сэтгэл.

Балагт сэтгэл-уршиг харгаа агуулсан олиггүй сэтгэл.

Барьцахуй сэтгэл-бусдын зэрэгт мөчөөр...


2011-07-09
Хэлц үгсээс

Ангилал: Монгол хэл

Өвчин ихэдвэл өвдөхөө мэдэхгүй - "өр арвин бол өгөхөө мэдэхгүь бөөс арвин бол загатнахаа мэдэхгүй"-ийг үз.

Өрийг нь өгч өнчнийг нь туслах - хавсрах, тэтгэх зэргийн

Өрийнхөө дороос босохгүй болох - "өрөнд баригдаж өтөнд идэгдэх"-ийг үз.

Өрөндөө баригдаж өтөндөө таталдах - "өрөнд баригдаж өтөнд идэгдэх"-ийг үз.

Өрөнд ороо - бусдаас авсан юмаа буцааж өгөхдөө хойрго

Өрөнд орвол үгүйрнэ, өнгөнд унавал доройтно - өр хуцүү гэх зэргийн

Өрөнд унах - өр арвин болох, өрөө төлж дийлэхгүй болох

Өрөнд баригдаж өтөнд идэгдэх - өр ихтэй болох, их өртөх

Өрөнд дарагдаж юмаа барна, өвчинд нэрвэгдэж ха...


2011-07-08
Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл

Ангилал: Монгол хэл

Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл 

Л. Гомбожав (НСБ – 1990. №100) 

Эх сайхан монгол хэл минь яндашгүй баялаг билээ. Түүний нэгэн илрэл бол амьтан, ан араатны үр төлийг өвөг дээдэс минь монгол үгээр оновчтой ялган нэрлэж, хойч үе бидэндээ уламжлуулснаас тодорхой.

Суүлийн үед хүүхэд залуучууд, ялангуяа хот сууриныхан эх хэлдээ нимгэн мэдлэг, хөнгөн ойлголтоор хандаж, амьтан, араатны үр төлийг нэг бол хүмүүнчлэн «хүүхэд» гэж, эсвэл ерөнхийлөн «зулзага» гэж хоёрхон янзаар хэлдэг болсон нь хачирхалтай.

Тухайлбал, арслангийн хүүхэд, хандгайн зулзага, үнэгний хүүхэд, зээрийн зулзага ...


2011-07-08
9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд

Ангилал: Монгол хэл

             9-р ангийн  Монгол хэлний хичээлийн жишиг даалгавар

                                              “А” хувилбар

1.      Дараах эхийг анхааралтай уншаад гол санааг тайлбарлан бичнэ үү. 

Ч.Бадамжунай   “ Хил давлаа”

Цуваа цуваагаар дүүрэн мод

Цурхиран уйлсаар хил давлаа

Ургуулсан ул нь өндөлзөж өндөлзсөөр

Уруу царайлан дүнсийн дүмбийнэ. 

2.      Эхийн шинэ санаа буюу дүрслэх ур маягийг тайлбарлан бичээрэй.

-          Мод уйлах, уулс өндөлзөх

3.      Өгүүлбэрзүйн задлал хийнэ үү.

Тавдугаар сарын дундуур зөөлөн бороо орж, ногоо урслаа.

4.      Дараах эхийн утгыг гаргасан 20-30 үгтэй ...



Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн багш Н.Золжаргал

Сүүлийн бичлэгүүд

. "Бийрийн бичлэгт суралцах нь"
. 9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар
. МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД
. Гишүүдээр зурах өгүүлбэрүүд
. "Хэрэглээний бичвэр"
. Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............
. Дарaмын Батбаяр: “Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй”"
. Гадаад үгийг зөв хэлбэржүүлье
. Улаанбаатар хотын минь хаяг удахгүй Red hero болох нь уу?
. Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........
. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
. Монгол бичгийн төрлүүд
. Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"
. Хэлц үгсээс
. Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл
. Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө
. 9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд
. Дашдоржийн Нацагдорж намтар, уран бүтээлээс
. Монгол уран бичлэгийн гайхамшигаас
. Монгол бичгийн соёл, түүx

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. ЦАХИМ БАГШ монгол хэлний дүрмүүд
. Монгол бичгийн сурах

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ