Ангилал: Монгол хэл
9-р ангийн Монгол хэлний хичээлийн жишиг даалгавар
“А” хувилбар
1. Дараах эхийг анхааралтай уншаад гол санааг тайлбарлан бичнэ үү.
Ч.Бадамжунай “ Хил давлаа”
Цуваа цуваагаар дүүрэн мод
Цурхиран уйлсаар хил давлаа
Ургуулсан ул нь өндөлзөж өндөлзсөөр
Уруу царайлан дүнсийн дүмбийнэ.
2. Эхийн шинэ санаа буюу дүрслэх ур маягийг тайлбарлан бичээрэй.
- Мод уйлах, уулс өндөлзөх
3. Өгүүлбэрзүйн задлал хийнэ үү.
Тавдугаар сарын дундуур зөөлөн бороо орж, ногоо урслаа.
4. Дараах эхийн утгыг гаргасан 20-30 үгтэй эх зохиож бичээрэй.
- Арван хуруу тэгш
“Б” хувилбар
1. Дараах эхийг анхааралтай уншаад гол санааг тайлбарлан бичнэ үү.
Уудам саруулхнаараа яг л Монголын дорнод тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хүнлэгээрээ яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монголын дуу, удахгүй сансрын аялгуу
2. Эхийн шинэ санаа буюу дүрслэх ур маягийг тайлбарлан бичээрэй.
- Уртын дуу- монголын дорнод тал
- Уртын дуу-сүүн сэтгэл
3. Өгүүлбэрзүйн задлал хийнэ үү.
Хээрийн салхи урьхнаар үлээж, ногооны үзүүр намилзан халиурна.
4. Дараах эхийн утгыг гаргасан 20-30 үгтэй эх зохиож бичээрэй.
- Нүд тайлах
Хувилбар А
1. Өгүүлбэрзүйн бүрэн задлал хийнэ үү. / 3 оноо /
Уулын гол хүчтэй шуугиж, бяцхан горхийг урсгалдаа оруулав.
2. Дараах хэлцүүдийг ашиглан эх зохион найруулж бичээрэй. Үгийн тоо / 70-90 / гар хумхилгүй , морь сайтай / 2 оноо /
3. Цэгийн оронд байх үгийг нөхөж бичнэ үү. / 2 оноо /
.................... язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн ................., гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гаталж ирээд .............. мөрний эх ............................ ууланд нутаглаж ................... гэдэг нэгэн хөвvvнийг төрvvлжээ.
4. Монгол бичигт буулгаарай. / 2 оноо /
Зузаан хувцастай хүмүүс майханд суугаад, халуун цайтай цагаан тос идэж байна.
5. Зөв бөгөөд сайхан бичсэн байдал- / 1 оноо /
Хувилбар Б
1. Өгүүлбэрзүйн бүрэн задлал хийнэ үү. / 3 оноо /
Уулын энгэрээр бяцхан горхи дүүлэн урсаад миний сэтгэлийг баясгана.
2. Дараах хэлцүүдийг ашиглан эх зохион найруулж бичээрэй. Үгийн тоо / 70-90 /
зуузай холбох, эцгийн дээлтэй төрөх / 2 оноо /
3. Цэгийн оронд байх үгийг нөхөж бичнэ үү. / 2 оноо /
......................... магнай дундаа ганц нvдтэй гурван нvvдлийн газар харах бvлгээ.
Нэгэн өдөр Дува сохор, ...................... дvvтэйгээ Бурхан .............. уулан дээр гарав. Дува сохор ............................. дээрээс харвал Тvнхэлэг ................ уруу нэгэн бvлэг иргэн нvvж айсуй.
4. Монгол бичигт буулгаарай. / 2 оноо /
Намрын хүйтэн салхи өмнөөс дээл нэвт үлээнэ.
5.Зөв бөгөөд сайхан бичсэн байдал- / 1 оноо /
9-р ангийн Монгол хэлний хичээлийн шалгалтын сэдэв
“А” вариант
1. “МНТ” дахь дүрслэх ур маяг” 70-80 үг
2. Өгүүлбэрзүйн бүрэн задлал хийнэ үү?
Эрдэнийг хоол цайгаа ууж идсэний дараа шинжилгээнийхэн унтахаар хэвтэцгээв.
3. Өгүүлбэрийн санааг олж, дугуйлна уу? Зүтгэвэл зүйлийг олно
Зогсвол залхууг олно
А. Ойролцоо санаатай өгүүлбэр
Б. Эсрэг санаат өгүүлбэр
4. Баймж бүтээврийг олно уу?
Тамхи битгий татаарай.
Шидэт гэр
Нутаг минь аагим цагтаа амь тэмцэж халуун, осгосон цагтаа амь алдам хүйтэн. Гэхдээ л гэр минь! Жаргахын цаадтай жаргал эдлүүлдэг төрсөн гэр минь.
Хэрэв үхдэлд жаргал гэж байдаг бол хэрэгтэй юмыг нь хийж байгаад, дотор нь насаа элээсэн бүгд хамгийн жаргалтай үхдэл байхаар шидэт гэр минь.
5. Эхийн сэдвийг ол
А. Төрсөн гэрийн тухай
Б. Үхэл ба амьдралын тухай
В. Төрсөн нутгийн тухай
6. Эхийн санааг ол
А. Төрсөн гэртээ байхад хамгийн жаргалтай
Б. Төрсөн нутаг, эх орон хамгаас үнэтэй
7. Монгол бичгээр бич
“үсэр” гэсэн үйл үндсийг тодотгон холбохын нөхцөлөөр хувилга
.8. Дува сохор, добу мэргэн 2 хэний хөвгүүд вэ?
А. Батцагаан Б.Торголжин баян
В.Их нүдэн Г.Тамачи
9. Алангуа эхийн сургааль нь
А. Эрх чөлөөг эрхмэлэсэн б. Эв эеийг эрхэмлэсэн.
В. Баатарлаг байхыг эрхэмлэсэн
10. Түнхэлэг горхиноо буй иргэнд ах дүү нар довтолж,адуу малыг авч хүн ардыг зарц болгосонд нэгэн жирэмсэн эм Бодончарт ирж нэгэн хөвүүн төрүүлсэн нь ямар нэртэй вэ?
А. Баарьдай Б. Жажирадай Г.Хабичи
11. Хабичи баатар хэнээс төрсөн бэ?
А. Бодончарын авааль эхнэрээс Б. Бааридайгийн эхнэрээс
9-р ангийн Монгол хэлний хичээлийн шалгалтын сэдэв
“В” вариант
1. “МНТ” дахь дүрслэх ур маяг” 70-80 үг
2. Өгүүлбэрзүйн бүрэн задлал хийнэ үү?
Ардаг тарган адуу алс талдаа бэлчихэд адуучин ядуу ард нь гэрийн зүг хүсэв.
3. Өгүүлбэрийн санааг олж, дугуйлна уу?
Амьд хүн аргатай
Аргалын утаа цогтой
А. Ойролцоо санаатай өгүүлбэр
Б. Эсрэг санаат өгүүлбэр
4. Баймж бүтээврийг олно уу?
Хэн ч түүнийг үл мэднэ.
Шидэт гэр
Нутаг минь аагим цагтаа амь тэмцэж халуун, осгосон цагтаа амь алдам хүйтэн. Гэхдээ л гэр минь! Жаргахын цаадтай жаргал эдлүүлдэг төрсөн гэр минь.
Хэрэв үхдэлд жаргал гэж байдаг бол хэрэгтэй юмыг нь хийж байгаад, дотор нь насаа элээсэн бүгд хамгийн жаргалтай үхдэл байхаар шидэт гэр минь.
5. Эхийн сэдвийг ол
А. Төрсөн гэрийн тухай
Б. Үхэл ба амьдралын тухай
В. Төрсөн нутгийн тухай
6. Эхийн санааг ол
А. Төрсөн гэртээ байхад хамгийн жаргалтай
Б. Төрсөн нутаг, эх орон хамгаас үнэтэй
7. Монгол бичгээр бич
“сонс” гэсэн үйл үндсийг цагаар төгсгөх нөхцөлөөр хувилга
8. Тумбанай сэцэний хөвгүүдийн нэрийг дугуйл
А. Бүлтэчү Б. Хабул хаан В. Сэм Сэчүлэ Г. Бүлтүчү
9. Хабул хаан хэдэн хөвгүүнтэй вэ?
А. 5 Б. 6 В. 7 Г. 8
10. Хэрэв намайг санавал дахин авсан гэргийгээ миний нэрээр нэрлэгтүн.Одоо амиа арчил.Миний үнэрийг үнсэж яв хэмээн хэн хэлдэг вэ?
А. Бөртэ Б. Өүлэн В. Хадаан Г. Хулан
11. Тэмүүжин хөвгүүний өвөө хэн бэ?
А. Дааридай отчигон Б. Сачи бэхи В. Бартанбаатар Г. Хадаан