Ангилал: Монгол хэл
Монгол хэлний vгийн санд нэгэнт хэвшсэн гадаад vгсийг зөв бичих явдал бичгийн хэлний чухал асуудлын нэг болно. Сонин сэтгvvлд бичсэн зvйлийг ажиглахад, гадаад vгийн язгуур vндсийг зөв буулгах боловч тэдгээрийг хувилгах нөхцөлөөр хэлбэржvvлэхдээ буруу ташаа бичих хандлага тvгээмэл байна.
Ялангуяа гадаад vгийг харьяалах, заахын тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржvvлэхэд тогтолцоогvй бичих тохиолдол нэлээд газар авчээ. Нийтлэг тохиолддог зарим алдааг хэрхэн залруулж, зөв бичихийг жишээгээр тайлбарлая.
1. Эр эгшигт vеэс бvтсэн vгэнд эгшиг зохицох ёсыг баримтлан зохих залгаврыг залгана. Жишээлбэл: Франц-Францын, Унгар-Унгарын, карт-картыг, бокс-боксоор гэх мэт. Харин клуб, курс, Турк зэрэг гадаад vгэнд орсон “у” эгшгийг монгол хэлэнд “v”-ээр дууддаг тул клубийн, курсийн, клубийг, курсийг, клубээс, курсээс, Турк-Туркийн, вирус-вирусийн, вирусээр зэргээр тохирох нөхцөлийн эм vгэнд залгадаг хэлбэрийг бичнэ.
2. Эр эгшиг бvхий vеэс бvтсэн боловч “к” гийгvvлэгчээр төгссөн бол зураг-зургийн зургийг, хадаг-хадгийн хадгийг гэж бичдэгийн адил -ийн, -ийг нөхцөлийг залгана. Жишээ нь: марк-маркийн маркийг, математик-математикийн математикийг, хөнгөн атлетик-хөнгөн атлетикийн хөнгөн атлетикийг.
3. Эм эгшигт vеэс бvтсэн vгэнд эгшиг зохицох ёсыг баримтлан зохих залгаврыг залгана. Жишээлбэл: Грек-Грекийн, телевиз-телевизийн, хими-химиэр, инженер-инженерээс.
4. Эр, эм болон хоёр өөр эгшиг орсон хоёр ба тvvнээс дээш vе бvхий vгэнд уг хэлнийх нь өргөлтийг харгалзан зохих нөхцөлийг залгана. Жиш ээ нь: архив-архивын, архивыг, комисс-комиссын, комиссыг, концерт-концертын, концертыг, мастер-мастерын, мастерыг, семинар-семинарын, доллар-доллароор, доллароос, компьютер-компьютерийн, компьютерээр.
5. Хоёр vгээс бvтсэн нийлэмж нэрийг хувилгахад сvvлийн vгийн эгшигт захируулан зохих нөхцөлийг залгана. Жишээ нь: паспорт-паспортоор, паспортоос, паспорттой, паспортоо, экспорт-экспортын, экспортод, экспортоор, экспортоос, автобус-автобусаар, троллейбус-троллейбусаар.
6. “И” эгшиг болон “ь”-ээр төгссөн vгийн эр эмийг харгалзалгvй -ийн, -ийг нөхцөлийг залгана. Жишээ нь: арми-армийн армийг, компани-компанийн, компанийг, археологи-археологийн, археологийг, редакци-редакцийн, редакцийг, Бельги-Бельгийн, Бельгийн, Итали-Италийн, Италийг, дизель-дизелийн, академи-академийн, медаль-медалийн, медалийг гэх мэт.
Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Д.ЗАЯАБААТАР