ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ
2011-07-09
Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........

Ангилал: Мэдээ мэдээлэл

Эх хэлээ хайрлаж, зөв ярьж байхыг эрхэм залуус, сурагчид та бүхэндээ уриалж байна. Нэг мэдэхэд монгол хэл маань устсан байх вий. Гэхдээ ирээдүйн монголын эзэд та бүхэн..............

      Д.Пүрэвдорж
Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай У
уцандаа массажтай
Утсандаа мессэжтэй
Тестээр шалгадаг
Тендерээр уралддаг
Шоконд ордог
Сейфэнд нуудаг
Плита наадаг
Плитка залгадаг
Хийсэн бүтээл дессартаци
Хичээлийн давтлага консультаци
Өргүүр шат лифт Өндөг араа лүфт
Цаасан хүүдий пакет
Царсан шал паркет
Томхон танхим заал
Тойрон бүжвэл баар
Хурлын дарга спикер
Хувийн дугаар регистр
Яриан жүжиг драм
Янзын хүрээ раам
Санаандгүй явдал сюрприз
Салбан өмд тарпеез
Нүхэн гарц тунель
Нүнжигтэй эд оригнал
Алхаж яваа нь лидер
Адагт үлдсэн нь лоодор
Мулгуу нь пакт
Муу нь акт
Амьсгал хордвол угаар
Аюулд өртвөл аваар
Оноол ажил норм
Онцлох хувцас форм
Цэргийн дуулга каск
Цээрийн баг маск
Гэрийн тавилга мебель
Гэрлийн утас кабель
Халуун уур паар
Хальсан бөмбөг шаар
Сахлын хутга бритка
Саравчтай малгай кепек
Тааран шалбуур жинс
Тарчиг тэтгэвэр пенс
Эрээвэр зууш салад
Эмчийн нөмрөг халад
Элдэв шүхэр зоонтог
Эрвээхэй зангиа паантиг
Үнэ хямдрал сээл
Үнгэг шохой мээл Ү
зэх зүс имиж
Үлэг жаал дэбил
Чимэгт зар реклам
Чихэвч мөр рэглаам
Илүү зан хобби
Ихсийн булагнал лобби
Сайн дуу хит
Сагсны байр шит
Нүдний шил оптик
Нүүрний гоёл косметик
Тунгийн тариур шприц
Турсган цавуу скоч
Аюулын нөөц фонд
Арилжааны өөш бонд
Үзэсгэлэнт бүсгүй оны мисс
Үдшийн мэдээ сити нюүс.

Comments

2013-01-03 -

Бичсэн: Зочин

сүүл энэ тэр холбосон нь хүртэл агуу агуу... Угаасаа ч агуу найрагч л даа, за тэр найраглалууд нь уу

. Шууд холбоос


2012-07-01 -

Бичсэн: xvv

Өвөр Монголчуудыг шоолоод л байдаг... гэтэл яав...

. Шууд холбоос


2012-07-01 -

Бичсэн: Од (зочин)

Үнэхээр бодууштай Пүрэвдорж гуай ч сайхан бичжээ ийм болчихвий дээ

. Шууд холбоос


2012-04-24 - ..

Бичсэн: Ahula (зочин)

Энэ чинь зүгээр өдөр тутамд яридаг үгс гэж бодхоор бүүр ч илүү харамсалтай. Гэвч энэ харамсалтай тэр харамсалтай гэхээсаа илүү үлдээсэн бичлэг, чат зэрэгээ монгол бичгээр биш юмаа гэхэд кирилл монгол хэлээрээ бичиж байвал яасан юм бэ.. Энэ бас л бодох л асуудал байх..
Энэ блог таалагдаж байна таны ажилд амжилт хүсье...

. Шууд холбоос


2011-12-01 -

Бичсэн: Tsor Gants (зочин)

Sonirhloo.mergejil negt chmd amjilt husii

. Шууд холбоос


2011-09-10 -

Бичсэн: ??? (зочин)

ээ ядаж ганц ч гадаад үггүй мөр алга гэж үү? гуниглах

. Шууд холбоос


2011-09-08 - mmmmmmmmmmmmmmm

Бичсэн: erhes (зочин)

mongol hel min uneheer ustaj bainaa. haramsaltai baina ldaa ydaj baihad manai angiinhan jens umsuud chihevch zuuhee bolichihvol uchirtaildaa гуниглах

. Шууд холбоос



Бичлэг: 10 » Нийт: 26
Өмнөх | Дараагийн


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн багш Н.Золжаргал

Сүүлийн бичлэгүүд

. "Бийрийн бичлэгт суралцах нь"
. 9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар
. МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД
. Гишүүдээр зурах өгүүлбэрүүд
. "Хэрэглээний бичвэр"
. Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............
. Дарaмын Батбаяр: “Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй”"
. Гадаад үгийг зөв хэлбэржүүлье
. Улаанбаатар хотын минь хаяг удахгүй Red hero болох нь уу?
. Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........
. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
. Монгол бичгийн төрлүүд
. Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"
. Хэлц үгсээс
. Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл
. Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө
. 9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд
. Дашдоржийн Нацагдорж намтар, уран бүтээлээс
. Монгол уран бичлэгийн гайхамшигаас
. Монгол бичгийн соёл, түүx

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. ЦАХИМ БАГШ монгол хэлний дүрмүүд
. Монгол бичгийн сурах

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ




:-)
 
xaax