ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ
2011-07-08
Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө

Ангилал: Мэдээ мэдээлэл

Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө

Боловсрол,соёл шинжлэх ухааны яамнаас "Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөн"-ийг 2011 оны 6-р сарын 10-11-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Төрийн хэлний зөвлөл, МУИС, ШУА, МУБИС, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд, их дээд,ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, хэл судлаачид оролцов. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн гол сэдэв нь кирил бичгийн зөв бичих дүрэм,олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудал байв. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол ,соёл, шинжлэх ухааны сайд бөгөөд Төрийн хэлний зөвлөлийн дарга Ё.Отгонбаяр хэлсэн үгэндээ өнөө хэрэглэж байгаа кирил бичгийн зөв бичгийн дүрмийг засан сайжруулах шаардлага,олон хувилбараар бичиж байгаа үгсийг нэг мөр болгон оноон тогтоох талаар Төрийн хэлний зөвлөл, БСШУЯ-наас хийж ирсэн ажил, цаашдын зорилтын талаар илтгэв.

Зөвлөгөөнд МУБИС-ийн захирал,
академич Б.Жадамбаа "Кирил бичгийн зөв бичих дүрмийг журамлан боловсруулах мэргэжлийн зөвлөгөөний үйл ажиллагааны зорилго,чиглэл", академич Д.Төмөртогоо,доктор,профессор Ц.Өнөрбаян нар "Кирил бичгийн өнөөгийн хэрэглээнд өөр өөр хувилбараар бичигддэг үгсийг жигдлэх зарчим", Боловсролын хүрээлэнгийн захирал,доктор, профессор Н.Бэгз, эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор,профессор Д.Баттогтох, эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг нар "Зөв бичих дүрмийн талаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтад тохиолдож буй бэрхшээлтэй асуудлууд" илтгэлийг тавьж хэлэлцүүлэв.

Боловсрол ,соёл,шинжлэх ухааны сайдын тушаалаар Кирил бичгийн зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн комиссыг байгуулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид өөр өөр хувилбараар бичигддэг үгсийг үсгийн дарааллаар хэлэлцэн хойшид нэг мөрөөр хэрэглэх хувилбарыг тогтоов.

Зөвлөгөөнөөр хэлэлцэн тогтсоны дагуу нэг мөрөөр бичих үгсийг багтаасан товхимол хэвлэн гаргах бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд, ном хэвлэдэг байгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид,хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагуудад хүргүүлж, мөрдөх ажлыг яаралтай эхлүүлнэ.

Кирил бичгийн зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн комисс кирил бичгийн зөв бичих дүрмийг орчин үеийн хэлшинжлэлийн онол, монгол хэлшинжлэлийн өвд тулгуурлан засан сайжруулах,хэрэглэн хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

 

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА


Comments


Бичлэг: 16 » Нийт: 26
Өмнөх | Дараагийн


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн багш Н.Золжаргал

Сүүлийн бичлэгүүд

. "Бийрийн бичлэгт суралцах нь"
. 9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар
. МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД
. Гишүүдээр зурах өгүүлбэрүүд
. "Хэрэглээний бичвэр"
. Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............
. Дарaмын Батбаяр: “Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй”"
. Гадаад үгийг зөв хэлбэржүүлье
. Улаанбаатар хотын минь хаяг удахгүй Red hero болох нь уу?
. Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........
. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
. Монгол бичгийн төрлүүд
. Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"
. Хэлц үгсээс
. Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл
. Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө
. 9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд
. Дашдоржийн Нацагдорж намтар, уран бүтээлээс
. Монгол уран бичлэгийн гайхамшигаас
. Монгол бичгийн соёл, түүx

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. ЦАХИМ БАГШ монгол хэлний дүрмүүд
. Монгол бичгийн сурах

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ




:-)
 
xaax