ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ
2011-07-09
Хэлц үгсээс

Ангилал: Монгол хэл

Өвчин ихэдвэл өвдөхөө мэдэхгүй - "өр арвин бол өгөхөө мэдэхгүь бөөс арвин бол загатнахаа мэдэхгүй"-ийг үз.

Өрийг нь өгч өнчнийг нь туслах - хавсрах, тэтгэх зэргийн

Өрийнхөө дороос босохгүй болох - "өрөнд баригдаж өтөнд идэгдэх"-ийг үз.

Өрөндөө баригдаж өтөндөө таталдах - "өрөнд баригдаж өтөнд идэгдэх"-ийг үз.

Өрөнд ороо - бусдаас авсан юмаа буцааж өгөхдөө хойрго

Өрөнд орвол үгүйрнэ, өнгөнд унавал доройтно - өр хуцүү гэх зэргийн

Өрөнд унах - өр арвин болох, өрөө төлж дийлэхгүй болох

Өрөнд баригдаж өтөнд идэгдэх - өр ихтэй болох, их өртөх

Өрөнд дарагдаж юмаа барна, өвчинд нэрвэгдэж ханиа барна - өвчин хэцүү гэсэн утгатай, өр хэцүү гэсэн санаа

Өртөн наймаан дээр, өшөөтөн даваан дээр- "өштэй хүн даваан дээр, өртэй хүн зээл дээр"-ийг үз.

Өрт хүн баяжихгүй, өндөгт шувуу таргалахгүй-" өрт хүн өөдлөхгүй, өдтэй ямаа таргалахгүй"-ийг үз.

Өр өвдсөнөө өрцийг исгүүлнэ- "өр өвдсөн хүний өрц өөд нь исгүүлнэ"-ийг үз

Өр өвдсөн хүний эрүү өөд исгүүлнэ - "өр өвдсөн хүний өрц өөд нь исгүүлнэ"-ийг үз

Өр өвдсөн хүний өрц өөд нь исгүүлнэ- сайн санааны эсрэг дайсагнах занг дүрсэлсэн хэллэг

Өр өвдөх - хөхрүүлэх, нарийн зовох, нөгөөтэйгүүр миний бие монгол хүн тул тй хоёрыг өр өвдөн тавив / Б.Ренчин Үүрийн туяа / ….. Мядагмаа ээжийнхээ бууралтсан хоёр санчигийг нь үзээд иш туу ээж тинь дөнгөж л тавь гарч байгаад ингэж ч буурал болж хоцорно гэж дээ гэж бодоод дотроо улам их өр өвдлөө. /Ганпүрэв Амьдралын замд /

Өр өвдөхөд эрүү исгүүлж хайрлахад хамар шагаана - "өр өвдсөн хүний өрц өөд нь исгүүлнэ"-ийг үз

Өр өвдөхөд эрүү исгүүлж хайрлахад хар санана- "өр өвдсөн хүний өрц өөд нь исгүүлнэ"-ийг үз

 Өр өвдөхөд өрц исгүүлнэ- "өр өвдсөн хүний өрц өөд нь исгүүлнэ"-ийг үз

Өр өвдөхөд өрц маажина- "өр өвдсөн хүний өрц өөд нь исгүүлнэ"-ийг үз

Өр өмрөх- сэтгэл зовох

Өр нэгтэй - амь нэтэй, санаа нэгтэй, өвчин нэгтэйгээс болоод өр нэгтэй болсны учир юм уу Ренчиний нас барсан мэдээ надад хачин их цочил гайхал болсон юм. / Н.Сундуй Хожигдсон захидал /

Өр нимгэн - "зөөлөн сэтгэлтэйг үз", чиний энэ өртөө улөө хэрэглэхээр бадар барих бичиг сэлтийг хошуу тамгын газар хүргэж өгнө. чи өр нимгэнтэй эм хүнтэй улзсан төлөөдөө сахиусандаа залбиртугай / Б.Ренчин Үүрийн туяа / …..Халияа Вертасуван өрхөндөө орохын далд Дулмаа Удвал хоёрын өрхийг дамждаг тул маш хянуур сэм алхалж явлаа. " Намайг ……….. сэтгэл нь зовчихдаг юм. өр нимгэнтэй охин хүн гэж л дээ" гэж Дулмаа авгай бодон бодсоор…..  / Л.Түдэв Уулын үер/

Өрөө өвдөх - "Өр өвдөх"-ийг үз, Мэнлиг Есүхэй баатрын үгийг тааж Дэй сэцэнээ очоод өгүүлэв. Есүхэй ах Тэмүүжнийг маш мөрөөдөж өрөө өвдөх тул Тэмүүжнийг авахаар ирэв хэмээвээс / Монголын Нууц Товчоо /

Өр биеэ зэхэж ирт зэвсгээ агсах- дайнд бэлтгэх

Өр зүрх таталдах - сэтгэлээс гарахгүй санагдах, тэсэлгүй дотнолон элэгсэх

Өр зүрх зүсэх - "өр өмрөх"-ийг үз.

Өр зөөлөн - "зөөлөн сэтгэлтэй"-ийг үз.

Өрийг нь зурах - алах, өрцөлц алах

Өрөө нутаг түрүү бэлчээр - монгол нутгийг дүрсэлдэг хэллэг

Өрөө түрүүн дээр - Хаашаа ч магадгүй хоёрын хооронд байх үе.  Бачим занггилгын үед байх байдал……… тэгээд бид монгол гэрээ ч шатааж чадахгүй ван ноёнтой ч халдаж чадахгүй яг өрөө түрүү дээр аргаа барж байхад азаар …….. чөлөөлөгдөв.      / Мөнхбуян Өнөр ээж /

Өрөөний дулааныг дулаанд битгий бод

Өсөхийн жаргалыг жаргалд битгий бод - " өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш"-ийг үз.

Өрөөлийн өрөөл - Хосолж хамсах учиргүй байтлаа ханицсан хоёр хүний нэг. Өнөөх өрөөлийн өрөөл нь энэ шат

Өрөөлтэй морь гүйцэхээ байх - тэнхээ тамир ихэд доройтох……. өөрийгөө гэвч үл тоож өндрийн өөдөөс өөдөс, өргөний тайрдас гэнэ. өрөөлтэй морь гүйцэхээ байсан өвгөнийг хорхой хожуул гэж голно. / Д.Пүрэвдорж Шарлигийн хар хас /

Өрөөл жигүүр болох - "жигүүр өд болох"-ыг үз. ………. бас Чингис хаан өгүүлэв. " Эцгжжс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсын хураан тогтнуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүүр болж зүтгэж бүтээсний тулд царив гэдэг цолыг авав. / Монголын нууц товчоо/

Өрөөлдөхөөс үрээтэй өрцөлдөхөөс төлөөтэй - " чөдрийн морьтой, шөлний хоньтой"-ийг үз.

Өрөөсөн арал- туст нөхөр Борохулын гэргий, эр Борохулдоо өрөөсөн арал болон тусалж явсны дээр  Тулуйн амийг аварч тусыг хүргэв. /Монголын Нууц Товчоо/ ……….Чингис хаан Жамухд хэл гэж зарлиш болсон нь.  Одоо бид хоёулаа ойртож бас нөхөрлөе өнө болоход чи өрөөсөн арал болоод өөр санаа агуулахгүй  буй за гэж ихэлүүлжээ.  /Монголын Нууц Товчоо/

Өрөөсөн биетэй өнчин хүүхэдтэй - бэлэвсэн гэсэн утгатай.

Өрөөсөн бөөр - аль нэг муу хүнээс дээр ч үгүй ямар нэг муу хүнтэй яг адилхан нэг л адил олиггүй хэн аль нь ч бүтэлгүй гэж үл ташаасан утга, муу буюу олиггүй этгээдтэй ханицаж хамсах зүүн баруун гар шиг болж явдаг хүнийг зүйрлэдэг хэллэг. …….. тэр хүн хачин хүн биш өнөөх Данзаны өрөөсөн бөөр байвал яахина.   / Б.Ренчин Үүрийн туяа / …..далай ман тэргүүн мэйрэн биш вангийн зэрэгтэй боловч өнөөх л Дамдин тэргүүн юм уу Галсан мэйрэнгийн өрөөсөн бөөр нь гэж мэдээрэй / Б.Ренчин Үүрийн туяа / …… манай эндэх нэг Баримаа халзан Довновын өрөөсөн бөөр минжийг сүйтгэж яваад дөнгөж саяхан ирсэн / Б.Нямаа Аранталынхан /

Өрөөсөн хөл болж өөр санаа агуулах- муу санаа өвөрлөх, санаа сэтгэл нэгдэхгүй болох

Өрөөсөн хөл түрүүнд өрөөсөн хөл шороонд - байдал хаашаа ч болж мэдэх үе, хаашаа ч үгүй татгалзах байдал

Өрөөсөн хүрд өрөөсөн гараар алга ташиж болохгүй - нөхцөлдөх шалтгаангүй бол хэрэг учир үүсэхгүй гэсэн санана.

Өрөөсөн гутал - " Өрөөсөн бөөр"-ийг үз. ……. хэрээ харыгаа гэж чи бид хоёр ч хэн хэнийгээ хэлэлтгүй өрөөсөн гутлууд байгаа / М.Гаадамба Өвийн хайрцаг/ …… Молом багш ховонтон тань бас л өнө хэний мань өрөөсөн гутал шив дээ удахгүй гутлаа гээх нь / Б.Бааст, С нарын Моломын хувь заяа/ ……. бодвол тэр Байгалмаа ч гээсэн очирын өрөөсөн гутал нь байгаа биз_ тэгээд л ороо нь ороогоороо жороо нь жороогоороо нийллээ билээ. / Д.Мягмар Нийлэх замын уулзварт /

Өрөөсөн сүүж - " өрөөсөн бөөр"-ийг үз.

Өрөөсөн сум харвасан өшөөгүй

Өнцөгт хадаг барьсан талгүй - сайн тал ч үгүй туу тал ч үгүй найр тал ч үгүй өшөө хорсол ч үгүй заримдаг харилцааг зүйрлэдэг хэллэг.

 Өрөөсөн сум харвасан өшөөтэй

Өнцөгт хадаг барьсан талгүй - найр талгүй дээрээ өшөө хорсолтой гэсэн утгатай

Өрөөсөн талыг сонсож болохгүй

Өндгөн хальсыг идэж болохгүй - нэг талын үгийг сонсох хэцүү гэсэн ятгамж

Өрөөсөн дугуй- " өрөөсөн бөөр"-ийг үз………ай даа мань хоёр олигтой лам болохгүй байна аа зөрүү захтай дээл өмсөж хорвоогийн хар амьдралд умбасан шинэ цагийн лам  нарын өрөөсөн дугуйнууд л гарах байгаа. /Ч.Лодойдамба Тунгалаг тамир / ……. бидэнд юм бүхэн бий. Тэр олон буман цэрэг чинь бидний өрөөсөн дугуй /Ч.Лодойдамба Тунгалаг тамир / ……. Тийм бий нухаж байгааг нь харав уу эндээс бас нэг хэнхэг цэргийн өрөөсөн дугуй гараад ирэх нь

/ Д.Мягмар Нийлэх замын уулзварт /

Өрөөсөн засаалтай- зожиг, зөрүү, олонтой тааралцахгүй зантныг дүрсэлдэг хошин

Өрөм сүү идье гэвэл ………. малаа тэнхрүүл- хөдөлмөрлөгц сая идэж өмсөх элбэг дэлбэг болно гэсэн утгатай.

Өрөмний өт шиг- орон байрандаа тогтож сууж чаддаггүй хүнийг үл таашаасан хэллэг

Өршөөлийг өшөөгөөр хариулах- ачийн хариу дайсагнах, ачийг ………….. журмыг тэрслэх

Өршөөлөөр өшөөг хариулах- мууг сайнаар хариулах

Өршөөл журамтад өлзий хутаг оршидог- сайн явдалд сайны хариул байдаг гэсэн утга

Өрцөө татах- харам зан гаргах, харамлах

Өрц татах- ….. санаашрах, харам зан гаргах, өрц дээр эвхэрэн өвдөх

Өрц таталдах- "өрц татах"-ыг үз ……. өгөх хүний өрц нь таталдахгүй байталаа авах би алагаа тосохоос ширгэх юу байх вэ/ Батмөнх Хамар Лодон/

Өрц зүрх нь оволзож  өнчин элэг нь өндөлзөх - санаа амаргүй болох, хэлэх гээд тав тав хийх

Өрж нутаглаад зөрж бэлчээрлэнэ- нүүдлийн аж ахуйг дүрсэлсэн хэллэг

Өрнөсөн галыг усаар, өрссөн дайныг цэргээр- хэрэг бодос тус иусын онцлогтой молохоор шийдвэрлэх арга нь ч харилцан адилгүй гэх мэтийн хэллэг

Өргөний их тархана өндрийн их нурна- хэрэг бодос хир гэмээсээ хэтрэх хэцүү, их санаа хэцүү гэх мэтийн утга

Өргөн голд хөхүүргэ хэрэгтэй өсвөр хүүхдэд сургаал хэрэгтэй- хүн болоход багийн мургаал чухал хүн багадаа яаж сурвал тэгэж заншина гэх мэтийн хэллэг

Өргөс авахаас амархан- маш хялбар

Өргөсөө нуусан зараа- туу санаатай хар хортой………..тэр хүн өргөсөө нуусан зараа ч биш, чин үнэнээрээ явсан сайхан сэтгэлтэй жирийн нэгэн өвгөн гэдгээ үүнээс өөрөөр яаж харуулах вэ / Б.Нямаа Саальчин /

Өргөс шөвөгтэй үг- " өргөс шөргөстэй үг"-ийг үз. ……… тэгээтэл уурламаар хэрүүл юу байх вэ, ингэж бачуу аашилж хэрүүл үймээн татах хэдий муухай вэ, чи ичихгүйд би ичинэ. гэж өргөс шөвөгтэй үг хэлэв / Төмөрбагана Малчдын үрс / 

Өргөс шөргөстэй үг- битүүгээр таасан үг, хатган завсардуулах үг

Өргөстэй үг- " өргөс шөргөстэй үг"-ийг үз. ……….Дэжид: Ай би анхаарсан ч үгүй шүү, үнээ тугаллах цаг юм чинь өөр дээрээ байсан байлгүй дээ гэж улиг тулиггэгсээр олны дунд өргөстэй үг хаяж гарлаа. / Цагаанлянхуа Сартай тугал /

Өргөстэй боловч өөрийн нутаг

Өршөөлгүй боловч өөөрийн ээж- төрсөн нутаг сайхан гэсэн утга, ээж аавын энэрэл хайр хязгааргүй гэсэн санаа

Өргөстэй боловч өөрийн нутаг

Өршөөлгүй боловч төрсөн эх- "өргөстэй боловч өөрийн нутаг өршөөлгүй боловч өөөрийн ээж"-ийг үз.

Өргөстэй дэвсгэрт суух- "өргөсөн дээр суух"-ыг үз.

Өргөстэй ч гэсэн өөрийн нутаг- өссөн төрсөн нутаг сайхан гэсэн утга

Өргөсийг түүвэл үндсээр нь

Өшөөтнийг арилгавал угсаараар нь- хорын үндсийг үлдээж болохгүй гэсэн ятгамж. .......... Өргөсийг түүвэл үндсээр нь өшөөтнийг арилгавал угсаараар нь гэдгээр суман дарга сагс, хорооныхоо зарлигаар хоёрдугаар сутаа дагуулан давцаг балгасанд үүрлэж байсан Гомидангийн зарц нохой чи шанг осхохоор морджээ. / Д.Норов Мордохоос өмнө/

Өргөсөн дээр суух- бэрхдэх, хаашаа ч үгүй болох, суугаад суурьгүй дотор амаргүй болох.......... түүний гутлыг нь зааж хоригийг нь малтсанд өргөсөн дээр суусан шиг болжээ.

Өргөсөнд нь  хатгагдваас чавгыг нь иднэ- ямар боловч эдлэх ашиглахаа байхгүй гэх мэтийн хэллэг ............Ванжил бас Ванжилын зорилготой аж. ертанцийн үгэнд өргөсөнд нь хатхагдавч чавгыг нь иднэ гэдэг  / Төмөрбагана Малчдын үрс /

Өргөст үг- " өргөс шөргөстэй үг"-ийг үз ……… түүний эдгээр өргөст үгийг нь сонссон бяцхан бүрхүд доороо хилэн дүрэлзэж: хамтын малыг тэжээхэд чамд ямар хамаатай юм гэж хороон дотроос өндөр дуугаар хэлсэнд / Цагаанлянхуй Талын бүрхүд /

Өглөө амгай тасалмаар өдөр ташуур хугалмаар- " өглөө хазаар орой ташуур"-ыг үз

Өглөө эрт босвол гурван сайныг үзнэ

Үдэш орой унтвал гурван сайныг сонсоно- эртэлж оройлон чармайвал ажил амьдралд тустай гэх мэтийн утга

Өглөө эрт босвол гүзээ шар тос- "Өглөө эрт босвол гурван сайныг үзнэ үдэш орой унтвал гурван сайныг сонсоно"-ыг үз.

Өглөө эрт согтвол нэг өдрийн зовлон

Үгт үгүй эм авбал нэг насны зовлон- насны ханмйща сонгохдоо нарийн нямбай байхыг эрхэмлэсэн хэллэг.

Өглөө идвэл оройгүй

Өмөт хийвэл хадаасгүй- Ядуу хоосон амьдралыг зүйрлэдэг хэллэг. Хуучин нийгэмд ээж бид хоёулаа айл хэсэж будаа гуйн өглөө идвэл оройгүй өмөт хийвэл хадаасгүйгээр тэнүүчилж амьдарч явав.

Өглөө идвэл оройгүй

Өмөт хийвэл цамцгүй- "Өглөө идвэл оройгүй өмөт хийвэл хадаасгүй"-ийг үз. ……..хэдийгээр өглөө идвэл оройгүй өмөт хийвэл цамцгүй боловч уйтгараар дүүрсэн ордноос эв эе тааралцсан овоохой дээр гэдгээр санаа сэтгэл нийлж сайхан ч аж төржээ. / Б.Санбуу Шуургат тал /

Өглөө идвэл үдэд үгүй- "Өглөө идвэл оройгүй өмөт хийвэл хадаасгүй"-ийг үз.

Өглөө идвэл үдэшгүй өмөт хийвэл хадаасгүй- "Өглөө идвэл оройгүй өмөт хийвэл хадаасгүй"-ийг үз.

Өглөө өлөгчин үдэш хологчин - тогтворгүй урван хөрвөөнтэй мзэргийн

Өглөө үдэш жаварлавал өвөл хавар ялгарахгүй

Өөр зуураа хямралдвал өшөө ая ялгарахгүй - эв түнжин эрхэм, хэрүүл тэмцэл хэцүү гэх мэтийн утга

Өглөө үдэш жаварлавал өвөл зун ялгарахгүй

Өнгө мөнгө нийлвэл Үнэн худал ялгарахгүй- засаг хууль суларч, зан журам гажихыг зүйрлэдэг хэллэг

Өглөө үдшийн хооронд - бачим тулгуу, удахгүй, холгүй гэх мэтийн хэллэг

Өглөө үдшийн зуур- "өглөө үдшийн хооронд"-ыг үз.

Өглөө нь амгай үдэш нь ташуур- "өглөө хазаар орой ташуур"-ыг үз.

Өглөө болсон хойно өвсөн мануухай босгох-" хэргийн хойно мэргэн болох"

Өглөө хазаар эвтэж орой ташуур хугалах- "өглөө хазаар орой ташуур"-ыг үз.

Өглөө хазаар орой ташуур- зарим морь малын агсан омголон боловч өдрийн ая даахгүй ар муутайг зүйрлэдэг хэллэг, зарим хүний зан өврийн орогчин гарагчин, нээхтэй хаахтай, дуртай шартайг дүрсэлсэн утга, явдал учирт хий омог хоосон сүр гаргачихаад тулагдвал таацгүй, таамгай бус байдлыг егүүтгэсэн санаа

Өглөө голсон юмыг орой гоёдог

Орой голсон юмыг өглөө гоёдог - хэрэг бодос хөгжиж хувирдаг гэсэн утга, хэрэг бодсыг ташлаж болохгүй үг цэнэгтэй үйл царайтай байвал зохино гэсэн ятгамж, ямар ч юмыг басаж голж хаяж болохгүй харин хэрэгцээтэй болж мэднэ гэсэн санаа

Өглөө манатвал өдөр тунгалаг- "өглөө муудвал өдөг тунгалаг"-ыг үз

Өглөө муудвал өдөг тунгалаг- цаг уурын сэцэн үг, залуу багадаа хатуужилтай чармайвал ирээдүйд ашигтай зэргийн утга

Өглөө мордоход амгай хугална үдэш буцахад ташуур хугална- "өглөө хазаар орой ташуур"-ыг үз.

Өглөө шагшвал баяр орой шагшвал зовлон- яруу бэлгийн зөн совинг заасан хэллэг…. тэр саалийн суулгаа тохойдоо өлгөж үнээн зэл өөд алхтал ……… шагшсаар түүний түүгээр иисэн өнгөрөхөд тэр: Өглөө шагшвал баяр орой шагшвал зовлон гэж арай тэр хариу ирэх гэж үү гээд ……/ Иву Хи Цусан хорсол /

Өглөө тогоруу дуугарвал бороо нарнаар зөгий дуугарвал дулаан- цаг уурын сэцэн үг, яруу бэлгийн зөн совинг заасан хэллэг

Өглөө дээл өмсөж үдэд шаа өмсөх- цаг уур хувиралт ихтэй гэсэн утга …… энэ гуйранч газрынх нь уур амьсгал нь яасан ч этгээд юи. Ёстой өглөө дээл өмсөж үдэд шаа өмсөж галдээж суугаад шигуй иддэг орон гэж эндэхийг хэлдэг байх аа. / А.Одзар Тасгийн дарга гуайн үлгэр /

Өглөө зургаа орой мялаа-  "өглөө хазаар орой ташуур"-ыг үз.

Өглөөн авсан сахил ч үгүй оройн алсан туулай ч үгүй- аль аль нь үгүй ч гүйцээн эс чадав гэсэн утга

Өглөөн үүл улайвал үдийн аяд бороотой

Үдшийн үүл улайвал үргэлжидийн бороотой- цаг уурын дохио тэмдэгийн хэллэг, хэрэг явдлын зөн совинг заасан утга.

Өглөөн од үдшийн солонго- ховор чухал зүйл

Өглөөн өлөгчин үдшийн гуйлагчин- арги гамгүй бармал сүйтгэгч хүнийг ёжилсон хэллэг, хүний хожим яаж явахыг хэлэхийн аргагүй гэх мэтийн утга

Өглөөн намгийг зудаар үз өчүүхэн жаргалыг зовлоор үз- үйл хэргийг түр зуурын үзэгдэлээр бүү нотол гэсэн үг.

Өглөөн нар нар биш өсөхийн жаргал жаргал биш- амьдралыг хөнгөнөөр нотолж болохгүй явдлын хувтрал сүүлдээ байна гэх мэтийн хэллэг, бага насандаа хэтэрхий эрх танхи сайнгүй аав ээжээсээ хойно яаж амьдарч яаж явахыг хэлэхийн аргагүй гэх мэтийн утга

Өглөөний нарыг халуунаар бүү бод

Өсөхийн жаргалын жаргалаар бүү бод- "өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш"-ийг үз

Өглөөн сайхныг сайхан гэж бүү бод

Өсөхийн жаргалын жаргал гэж бүү сана- "өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш"-ийг үз …….. настан харин үл ташаасан байдалтайташуураараа надруу нэг зааж аваад: гэвч чхарин өглөөний айханыг сайхан гэж бүү бод, өсөхийн жаргалыг жаргал гэж бүү бод гэдг урьдын үгийг бүү март даа гэв / Малчинхүү Хуурын эгшиг/

Өглөөний хүнд хоолгүй үдшийн хүнд цайгүй- монголчуудын өдөр тутам идэж уух дэг ёсонд өглөө цай ууж орой хоол иддэгийг дүрсэлсэн хэллэг.

Өглөөний хүйтнийг хүйтэнд бүү бод

Өсөхийн жаргалыг жаргал гэж бүү бод-  "өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш"-ийг үз

Өглөөний сүүдэр үдшийн туяа- удал төдөлгүй арилж мартагдах зүйл

Өглөөний дулааныг дулаанд үзэхгүй

Өсөхийн жаргалыг жаргалд тооцохгүй- "өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш"-ийг үз………. эхнэр нь үзээд: өвөө минь өглөөний дулааныг дулаанд үзэхгүй өсөхийн жаргалыг жаргалд тооцохгүй гэдэг биш үүчи хаш л өдрийн хийдэг ажлаа хийгээрэй гэж гэнэ. / Хошин үлгэр хоёр /

Өглөөний дулааныг дулаанд бүү бод

Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод-"өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш"-ийг үз

Өглөөний дулааныг дулаанд бүү бод

Өчүүхэн зуурын  жаргалыг жаргалд бүү бод- "Өглөөн намгийг зудаар үз өчүүхэн жаргалыг зовлоор үз"-ийг үз.

Өглөөний зочин өөдөө- ажил амьдрал аливаа зүйлд эртэлж уриалан чармайдаг хүнийг үйлс учрал өөдөө эерэг байдаг гэсэн утга……… өглөөний зочин өөдөө гэдгээр энэ хэний морь вэ гээд нэг хүн үүд түлхин орж ирэв. / Малчинхүү Тэнэгэр тал дээр /

Өглөөний архи өдөржин согтуу - өлнөөр архи уух хэцүү гэх мэтийн санаа

Өглөөгүүр амгайгаа   ……………..

Үдэш ташуураа хугалах / Өглөө газар, орой  ташуур / -ийг үз

 

 

 

Үү ихэдвэл яр болно

Үг булаалдвал хэрүүл болно . эв эрхэм, эвлэх эрхэм гэх мэтийн утга

Үйл эзнээ олдог

Үмхий хүрэн нүхээ олдог.   хийсэн нүгэл хилэнцээ …… амсдаг гэсэн санаа,

 ямар үйл үйлдвэл тэр үйлийн үрээ эдэлдэг гэх мэт санаа

Үйл эзнээ  таньдаг

Үнээ тугалаа таньдаг/ үйл эзнээ олдог, үмхий хүрэн нүхээ олдог / -ыг  үз .

Үйл эзнээ таньдаг    

Үнээ тугалаа таньдаг / үйл эзнээ олдог, үмхий хүрэн нүхээ олдог /-ыг үз . Үйл эзнээ дагадаг , үнээ тугалаа дагадаг гэдэгчилэн бид төрсөн нутгаасаа хөөгдөн харь оронд ирээд хөдөлмөрийг нь хийж чадахгүй , идэш уушинд нь дасахгүй,, ус шороонд нь хүртэл идээшихгүй үргэлж өвчинд шаналагдана. / Т.Мэргэнбилэг *Нүүдэл* /

Үйл ирэхэд уул нурдаг үйл зовлонд учрах тавилантай бол яасан ч тэр үйл зовлонгоо амсдаг гэсэн ……..үзлийн

Үйл үйлээ дагадаг / хэллэг  /

Үнээ тугалаа дагадаг / үйл эзнээ дагадаг , үнээ тугалаа дагадаг / -ыг үз.

Үйл үйлээ дагадаг

Хал тамаа дагадаг зовлон ирэхэд гаслан давхарладаг гэх зэргийн утга

Үйлгүй эхнэр үгэнд дуртай. ажилдаа муу байгаад …….мэргэлэх зантай хүнийг егөөдсөн хэллэг

Үйлгүй эхнэр өчилд дуртай / Үйлгүй эхнэр үгэнд дуртай. / - ыг үз

 Үйлгүй хүүхэн дууламтгай

 Сүүгүй үнээ мөөрөмтгий / Үйлгүй эхнэр үгэнд дуртай. / -ыг үз 

Үйл үргүй ……

Үргүй …… / гүжирлэх, гүтгэх , хилсдүүлэх /

Үйл нь өмнөө    /  зэргийн

Үр нь хойноо  1. үйл ажилд хүчир зовлонг туулж гарвал сайн үр дүн олон гэсэн утга. 2. ямар үйл үйлдвэл тэр үйлийн үрээ эдлэнэ гэсэн санаа

Үйл нь ирэх үхэл нь ирэх, зовлон нь ирэх

Үйл нь ирсэн үнэг

Үсэнд нь шунасан хувраг гайтах цаг тохиол нь болжээ гэж тавласан хэллэг. Биедээ гайтай үйл үйлдэхийг егөөдсөн зүйрлэл

Үйл нь ирсэн хулгана

Муурын бөөрийг маажина. / үйл нь ирсэн хулгана муурын хамрыг маажина /-ыг үз.

Үйл нь ирсэн хулгана

Муурын …….. маажина . /үйл нь ирсэн хулгана муурын хамрыг маажина/-ыг үз

Үйл нь ирсэн хулгана

Муурын борвийг маажина . /үйл нь ирсэн хулгана муурын хамрыг маажина/-ыг үз

Үйл нь ирсэн хулгана

Муурын ……… маажина . /үйл нь ирсэн хулгана муурын хамрыг маажина/-ыг үз

Үйл нь ирсэн хулгана

Муурын бөгсийг  маажина . /үйл нь ирсэн хулгана муурын хамрыг маажина/-ыг үз

Үйл нь ирсэн хулгана

Муурын хамрыг  маажина . Хэрээ мэдэхгүй аашилж, биедээ гай болох буюу үхлээ эрэх , гэнэн ажиллагаа үйлдэх зэргийг тавласан утга. Муу …… гхасраа өмгөөлжМа Сан өвгөнтэй маргалдсан мани Нан ч үйлнь ирсэн хулгана муурын хамрыг маажиж буруу дээрээ буруу, бугаа оносон гурван буруу болжээ. / ……….."Хөөрхий Хасар минь "

Үйл нь хатгалах- муу совин хөдөх, биедээ гай тарих зэргийн.

Үйл нь хөдлөх- "Үйл нь хатгалах"-ыг үз.

Үйл нь татах- "Үйл нь хатгалах"-ыг үз. ……….Нацаг зориут Төмөрийн нутгалдаг гэдэг газар очоод төмрийн адуунаас шилэн барьж байтал урт хар гэзэгтэй нэгэн хүдэр хар хүндавхин ирж: хаа газрын нусгай хүү энэ хүрээнд уснаас минь морь уулгаж унаан холыг минь ногтолж байна вэ үйл чинь дэнджээ дээгээд уургаараа  Нацагийг цохиход Нацаг уургаас нь дугтарвал Төмөр тэр доороо газар харуулдан унажээ. / Сампилдэндэв Хулгар Нацаг /

Үйл нь татлах- "Үйл нь хатгалах"-ыг үз.

Үйлээ өмсөж үсээ түүх- " үйлээ үзэх"-ийг үз ………….. эрүү шийдэм эзэндээ гэгчээр Улаатай гуай ч улсаас урвагчийн эгнээнд холбогдож үйлээ өмсөж үсээ түүжээ. / Бидва Хариу гэрэл /

Үйл нь таталдах- "Үйл нь хатгалах"-ыг үз.

Үйлээ эдлэх- " үйлээ үзэх"-ийг үз………….. Дэрэн тачаатан: тэгвэл манай мал чухамдаа танай биш, тэр Пүсаны мал болох нь ээ. Зуны халуун өвлийн хүйтэнд бидний зүдэрч зовж явдаг таань ховдог хомхой маймай нарын улам баяжихын төлөө  ингэж үйлээ эдэлж байгаа хэрэг үү гэж асуужээ. / Б.Ренчин Үүрийн туяа /

Үйлээ эрэх- "Үйл нь хатгалах"-ыг үз.

Үйлээ эрсэн хулгана муурын бөгсийг маажина

Үхлээ эрсэн туулай үхэр тэрэгний зам дээр хэвтэнэ- "үйлээ эрсэн хулгана муурын хамрыг маажина"-ыг үз.

Үйлээ үзэх- зовж, зүдрэх, гаслан зовлон амсах эдлэх ………..өнгөрсөн хаварөмхий бодолтой өөдгүй зантай нүд далдирмаар гурван зуугаад хүмүүсийн дунд би үйлээ үзэж байсан боловч зоригтойдоо тэссэн. / Стедэл Улааныхан ба харынхан /1

Үйлээ үзэж

Үхэр цамаа харайх  - зовж зүдрэх , сандарч бажигдах зэргийн

Үйлээ үзэж

Үсээ түүх -" үйлээ үзэх"-ийг үз

Үйлээ үзэж

Үсээ тоолох - " үйлээ үзэх"-ийг үз …….. зуны халуун өдөр худгаас ховоогоор ус ууж үйлээ үзэж үсээ туглаж байхад нь тэр худгийн үр цай чанаж суусан нэг бадарчин Сэрчинг харж харж / Б.Ренчин  Үүрийн туяа/

…….. Манжийн үед түүний архи самуун явдлын үр ширийг бид үйлээ үзэж үсээ туглаж жил бүр талж байсан улс аа. / Б.Ренчин  Үүрийн туяа/

Үйлээ үзэж

Үсээ цайлгах -" үйлээ үзэх"-ийг үз.

Үйлээ нимгэлэх - үр ашиггүй ажилд зовж зүдрэхийг егөөдөн хошигносон үг

Үйлээ барах-" үйлээ үзэх"-ийг үз……… та нарыг эрээд би хэдий үйлээ барав даа гэж доогуур харж дорой дуугарна. / Өлзийбатын Хан уул /

Үйлээ барж

Үсээ түүх - " үйлээ үзэх"-ийг үз……….Ингэж үйлээ барж үсээ түүж бодоо идэхээр гэж нэг хүн зориг муутай төднөтөл дэргэд нь байсан Жаргал өвгөн энэ үгийн улмаас юу бодсоныг бүү мэд. / Илийн Бадам /

……… Шагдар нэг удаа замын бэлчир дээр сууж өндөр дуугаар ном уншиж годой бурханы дунд нь тавьж шавар бурханаа хоёр талаар нь тавиад ……. мөргөж байгаад гэнэт ташуураа авч тантай данс бодно ба үйлээ барж үсээ түүж байхад та юу гэж туслахгүйн бэ? гэж бурханаа ташуурддаг байв. / Шагдар солиот /

……….үйлээ барж үсээ түүсээр байж энд хүрч ирээд гэр хүрэхгүйгээр яаж буцах юм. Бид чамайг гэртээ аваачихгүй юм бол яасан ч буцахгүй.  / Өлзийбатын Хан уул

Үйл барж

Үеээ тоолох -  " үйлээ үзэх"-ийг үз. ………… Хүүхэн чинь энэ өвөл хаврын ажил дээр үйлээ барж үеээ тоолсон шүү. Яадахдаа халуун цай ууж амжихгүй, хөлөө усдтал гүйгээд хэрэг бүтэхгүй юм гэнээ . / Д. Жигмэдцэрэн Уралдаан дунд нэгэн өдрийн ой /

Үйлээ барж

Бөөсөө түүх -    " үйлээ үзэх"-ийг үз

Үйлээ хэлвэл

Үрийг нь амсана - зовлон учирсан цагт хатуужил хэрэгтэй гэсэн сургааль

Үйлээ хүлээх- юу болвол болог, яавал яаг гэсэн шуудах шийдэх зэргийн

Үйлээ цайх- " үйлээ үзэх"-ийг үз…… Энэ мэтийн үг хэлж салахгүй бол сэргийлэхийнхэн нэг барилга руу хүргээд өгөх нь за тэгээд нэг ажилд орвол үйлээ цайх нь тэр. / Ц. Чимэд Хавар намар /

Үйлээр нийлдэг

 Үндсээр ургадаг - Хүмүүсийн харилцаанд цөм ажил үйлс , хэрэг явдлаараа холбогддог гэсэн үзэл

Үйл бүтэх гэхэд мөр зохь бэлгийн үгтэй

Бие амар гэхэд та мэндийн үгтэй - хүндэтгэл бэлгэдлийн зан үйлийг дүрсэлсэн хэллэг.

Үйл бүтээвэл

Үйлийн охь - үйлс бүтээхээс илүү сайн юм байхгүй гэсэн үг

Үйл хүмүүнийг хөтөлнө

Үхрийг хүн хөтөлнө - хүн ямар үйл эдлэх заяатай бол түүнээсээ зайлж чадахгүй. гэсэн тавигч үзлийн хэллэг.

Үйл лай - хийсэн нүглийн үр уршиг

Үйл ланчиг - /үйл лай-/г үз   

Үйлтэй амьтан- зовлонтой, зовох тавьлантай гэсэн утга, үр ашиггүй ажилд дэмий зовж зүдрэх хүнийг егөөдөн хошигнодог хэллэг

Үйлтэй амьтан

Үүтэй газар - ан агнахад сайн завшаан тохиолдоход хэлдэг хошин үг, хүний гэнэдэх үхдэх осолдох зэрэгт хэлдэг ёгт хэллэг

Үйл тамаа эдлэх - үйлээ үзэх-г үз

Үйлээ тамаа үзэх  -  үйлээ үзэх-г үз …… Бид өртөө алба хайж үйл тамаа үзэж байна. Агтаа ч барьж явган болж гүйцлээ гэж зовлонгоо тоочиход /

Б.Ренчин  Үүрийн туяа/

…….Өвлийн хахир хүйтэн улиралд хол ойрын тээвэрт олон удаа явж …….олон ч хүнд аашлуулж, зэмлэл ч нилээд сонсож заримдаа ингэж байгаа газар муугаа дуудуулж үйлээ тамаа үзэж явахаар гэр орондоо аав ээждээ буцаад очмоор санагдаж байсан даа би. / Н. Базархаз Өгсүүр зам /

Үйлээ тамаа барах - үйлээ үзэх-г үз . ……Өсгөөд гарсан малыг бүртгэхэд сайхан ч өсгөнө гээд үйлээ тамаа барсан малчин хүний бэрхийг туулах баршгүй.

Үйлээ тамаа цайх - үйлээ үзэх-г үз.

Үйл дуустал бусдын боол - Үйл зовлон таарах хэцүү гэсэн утга, хүнд эрхшээгдэр хэцүү гэсэн санаа

Үйл баригдаж төрснөөс хойш өнгийн зовлон байлгүй яахав. - Үйл эдлэхээр төрсөн бол янз бүрийн зовлон тоолох нь зайлшгүй гэсэн товчлогч үзлийн тайлбар

Үйлийг нь үзэх - Элдвээр зовоох, тамлах.

Үйлийг үзэж

 Үсийн нь түүх -  үйлээ үзэх-г үз

Үйлийг нь үзэж

Үсийг нь тоолох - үйлээ үзэх-г үз.

Үйлийг нь барах - үйлээ үзэх-г үз.

Үйлийг нь барж

Үсийг нь түүх -үйлээ үзэх-г үз

Үйлийн эзэн үүдийг нь голлож

Үхлийн салхи арыг нь гуядах- үхэх үйл зовлон тохиолдох

Үйлийнхээ үрийг эдлэх - нүгэл хилэнц үйлдсэний дүнд түүнийхээ хорыг амсах

Үйлийн үр эзнээ таньдаг

Үнээ тугалаа таньдаг-"үйл эднээ олдог, үмхий хүрэн нүхээ олдог"- ыг  үз .

Үйлийн үр - өөрийн биед буцаж тохиох буян нүглийн үр дүн , зовлон зүдгүүр

Үйлийн үргүй- яахын аргагүй муу хүн гэсэн үг, юу хийхээс ч буцахгүй хүнийг заасан хэллэг. …….Үйлийн үргүй өөрийг нь өвчсөн үрийн минь эх хань минь

/ Явуухулан Зуны шөнө богинохон /

………Идэр залуудаа охин хүүхдээ тэжээхийн эрхээр бусдын цагаа уужзарцлагдаж явснаа бодож энэ завсар алсан тарвага  уншсан мааниас нт хол даваад явчихсан гэж барагцаалахдаа мөн ч үйлийн үргүй нүгэлт тодлгой юм даа гэж гасалнаа. / Ч.Уламбаяр Зовлон жаргал/

Үйлийн  үргүй үнэн- өчүүхэн ч хуурмаггүй яахын аргагүй үнэн гэсэн утга.

Үйлийн үрээ амсах- хийсэн нүгэл хилэнцийнхээ хорын амсах

Үйлийн үрээ үзэх- "үйлийн үрээ амсах"-ыг үз

Үйлийн үрээ хүлээх- "үйлийн үрээ амсах"-ыг үз

Үйлийн үр таарах- гэнэтийн аюул зовлонд тулгарахад гасалсан тавалсан хэллэг

Үйлийн үр тусах- "үйлийн үр таарах"-ыг үз

Үйлийн үрийн унжлай, үхэр тэргийн паранлай- хэз?ээд гасдан зовлон тоочоод байдаг хүнийг үл таашаасан хэллэг.

Үйлийн үрийн үнэн- "үйлийн  үргүй үнэн"-ийг үз

Үйлэнд уран- чадвартай гэсэн утгатай

Үгэнд сэцэн- сэцэн сэргэлэн чадамгай

Үйлс нь харлах- хийморь, цог заль нь доройтох, үйл ажил нь бүтэмжгүйтэх

Үйлд хүний үйл барагдахгүй

Өст адасгын шорой барагдахгүй- бас л миний л гэсэн гачигдсан хэллэг

Үйлдэгч балархай үзэгч тодорхой- хэрэг бодосыг хажуугаас нь үзвэл тодорхой гэсэн үг. хийсэн бүтээсэн юмаа өөр хүнээр шалгуулан хянуулах

Үйлдэгч хүн эс нийлэгч тэнгэр-  явдал учир хүний санаснаар болохгүй гэх мэтийн утга…… гэтэл үйлдэгч хүн эс нийлэгч тэнгэр гэдгээр санаа заяа ер нь хоорондоо зайдуун болдоггүй / Т.Бөх Хөхүүрийн дэргэд /

Үнэ авах- үнэд хүрэх…….үхэр нь өвгөний санаснаас дээгүүр үнэ авчээ.

Үнэ арчих- худалдах юмны өртөгийг их бага гэж маргалдах

Үнэгүй- нэр хүнд муутай, идэвхи үйлдэл муухан, хямд

Үнэгүйтэй адил- маш хямд

Үнэ нь аманд багтамгүй- хэтэрхий үнэтэй

Үнэ барих- хэтэрхий үнэтэй хэлж янших

Үнээ барих- итгэл хүндгүй болох

Үнээ барсан хэрээ

Үнэсэн дээр хөрвөөнө- өөрийн муудаа нэр хүндээ барж дор дорой байрд тулсан этгээдийн үйл ажиллагааг егөөдсөн хэллэг.

Үнэ хатуу- үнээр өндөр гэсэн утга

Үнэ хадах- юмны үнэ асар өндөрдөх……… бас Германтай хийж байгаа дайныг дийлэх хүртэл үргэлжлүүлэх болохоор үхрийн үнэ улам хадаж олох мөнгө үлэмж болно гэж ярьж байсан нь санагдана. / Ч.Лодойдамба Тунгалаг тамир / 

Үнэ хаях- тогтсон үнэгүй зүйлд үнэ өгөх………гэтэл гурван түмийн үнэ хаях хүн байхгүй байхаар бодоход ганцхан машинаа худалдчихаад ийм олон байгш сурагчийн ногоо тайрий тос түлшийг яаж аргацаана вэ / Н.Сундуй Хожигдсон захидал /

Үнэ хаялцах- авахыг хүсэх хүмүүс харилцан тэмцэж нэг нэгнээсээ илүү үнэ нэмэх

…………. яаралгүй үнэ хаялцан сэтгэлд таарсан юмыг хэд хэд үнэ өгч эцэст нь эргэж ирээд авна гэж алгуурхан явааг үзвэл явган явж сураггүй хүний байдал илэрхий өвдгөө нугалхийлсэн алхах гишгэх нь нүсэр ажээ.  / Б.Ренчин  Үүрийн туяа/

Үнэ харах- бусдад хийсэн үйлдсэн зүйлд харамж санах

Үнэ хүрэх- "үнэд хүрэх"-иыг үз. ….. ялангуяа тарваганы арьс нь дэлхийн зах дэлггүрт их үнэ хүрдэг ховор эд болох юм.

Үнэтэй бараа, хүүтэй зээллэг- өртөг ихтэй зүйл

Үнэтэй будаа идэж, шнэртэй үг тавих- Төмөр донгосох чалчих худал үнэнээр хэлэх…. Эрхжаргалын уур нь буцалж: орхъё оо чи бүү энд үнэтэй будаа идэж үнэртэй үг тавиад бай чиний хэлсэн чинь унгас алдаснаас хол өмхий гэж харайв. /Төмөрбагана Малчдын үрс/

Үнэд орох- юмны үнэ ханш өсөх, ямар нэгэн юм тун чухал болж эрхэмлэгдэх…… ямааны ноолуур үнэд орно гэх сургаар хонио ямаа солиод байсан гэх юм                    / Ү.Сэргэлэн Мянган түмийн аварга эзэд", зээл үнэрхэх

Үнэд хүрэх- худалдах юм үнэ ихтэй болох, их үнэ олох хувьтай айх, дүн чухал болох

Үнэд гарах- " үнэд орох"-ыг үз

Үнэ засагч- үнэ ханш тохируулж өгөх хүн

Үнэ алт галаас айхгүй- өөрөө гэмгүй бол бусдын хэлэхээс айхгүй гэх мэт хэллэг, жинхэнэ ариун шударга үйл ямар ч шалтгааныг дагана гэсэн утга

Үнэнээс тус үнээнээс тос- үнэнээрээ явах чухал, үнэнч шударга эрхэм гэх мэтийн сургаал

Үнэн эрдэм сургасан нь чимгийн дээд

Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд- эрдэм мэдлэг эрхэм гэх мэтийн хэллэг, үнэнч шударга асвар цагаавар итгэлт нөхөр эрхэм гэх зэргийн утга

Үнэнийг ологч хууль

Үеийг ологч хутга- хууль цаазаар төр засахыг эрхэмлэдэг утга

Үнэнийг нь хэлбэл үнэг ч сүүлээ шарвана- үнэн хүчтэй, үнэн ёсны өмнө ямар заль мэхтэй ч халирдаг гэх мэтийн утга

Үнэнийг нь хэлбэл үнэг ч  шарвана-"Үнэнийг нь хэлбэл үнэг ч сүүлээ шарвана

 "-ыг үз

Үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй

Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй- "Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй, үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй"-ийг үз…….. Үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй гэгчээр Ганди үнэн ёсыг ухуулаад дайсны ярыг малтаж гэдэнг хөдөлгөжээ. /Дарамсэнгэ Модон бадам цэцэг/

Үнэнийг нь хэлсэн хүнд ноёд өшөөтэй

Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй-"Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй, үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй"-ийг үз…….. Шагдарыг очиходмангийн сангийн ноход гарч ирээд түүнийг сандруулсанд Шагдар: Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй, үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй ноён нь нохой нохой нь заадаг гэж бархмиран таягаараа нэг нохойг цохиж алжээ.

Үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй

Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй-"Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй, үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй"-ийг үз…….. үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй гэгчээр Д дарга Хүрз нар Алтанчимэгт хорсохгүй байж тэсэх үү / Л.Үнэн Хэргийн эзэн /

Үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй

Үхэр унасан хүнд нохой өшөөтэй-"Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй, үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй"-ийг үз

Үнэнийг мөнгө дарна өвсийг цас дарна-хээл хахууль авч үнэн ёсыг гажуудуулдаг муу суртлыг жигшээсэн зэргийн утга

Үнэнийг нь хэлсэн хүнд дайсан өшөөтэй

Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй-"Өндөр мод барьсан хүнд нохой өшөөтэй, үнэнийг нь хэлсэн хүнд хүн өшөөтэй"-ийг үз

Үнэнээ алдвал худалчийн тэмдэг Өвөө алдвал үгүйрэхийн тэмдэг- үнэнч шударгыг эрхэмлэсэн утга

Үнэнээ хэлбэл итгэхгүй

Үхэрээ өгөвч үнэлэхгүй

Үнэнээ хэлж үзсэнээ тоочих- үзэж, сонссон, бүтэж, шинжлэх зэргийн

Үнэнээ хэлж бэлнээ идэх- хувиа сахиж номхон шударга явах…. ай харла чи ч нэг үнэнч хүн л байна да одоогийн хүмүүст хэд нь чам шиг ингэж үнэнээ хэлж бэлнээ идэж байх вэ чи тэнд хэрэггүй  юманд санаа зовоод л байх юм………өлнөөр уусан архины хүчинд юм гэнэ. өөдөөс үлээсэн салхины санаанд юм гэнэ Чүлтэмийн зүрх нь битүүрч: Би ч үнэнээ хэлж бэлнээ иддэг хүн шүү хар та нарын ингэж ардыг соёл гэгээрэлтэй болгохоор чармайх ч аргагүй сайн хэрэг дээ.

Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай барина- "Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ"-ийг үз.

Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ- Үнэн голыг барьж үнэнч шударга явбал яасан ч сайнаа үзнэ. Хилэнтсэн ч үнэн цагаанаа эцэсдээ олно гэх мэтийн утга…….. хөдөөгийн асвар цагаавар хөгшид гэгч ингэж л үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гээд ёож байдаг улс даа. / Хүндэв Ийм зохиол сая амттай/ …… би сонсоод сэтгэл баахан уярч: үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэгчээр үнэн цагаан нь ялгарах өдөр лав байна. Харусан дээр өрөм тогтдоггүй, хар санаатны зүхэл баялантдаггүй шүү Цэцэг минь гэж аягалж өгсөн цайг нь залгилахад дотор баахан онгойх шиг боллоо. ……………больё доо үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг юу л болбол болог би энэ засгийг байгуулахад бага боловч оролцсон нь үнэн юмдаг гэж Төмөр хэлэв. / Ч.Лодойдамба Тунгалаг тамир / 

Үнэнээр явбал хүрдэг амьд явбал золгодог - "Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ"-ийг үз.

Үнэнээр явбал хүрдэг эрүүлээр байвал золгодог- "Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ"-ийг үз.

Үнэнээрэ явагчдыг өргө, үжээрээ явагчдыг дар- номхон шударгыг дэмжиж, гажих буруутай тэмц гэсэн утга

Үнэнээрээ явж өсгийгөөрөө гишгэх- үнэн голыг барьж явах, хувиа хөөж биеэ түших

Үнэнээр явбал үс цайна

Худлаар явбал яс цайна- Үнэн худал хоёрын үр дүнг адилтгасан хэллэг

Үнэнээрээ явагсадыг өргөж дэмж

Үнэнээ хэлснийг олдож зас- үнэнч шударгыг дэмж гэсэн үг, үнэнээ хэлснийг өршөөн хүмүүжүүл гэсэн утга.

Үнэний эсрэг үг хариугүй- үнэн ёс хүчиэй үнэний эсрэг маргаж няцахын аргагүй гэх мэтийн утга…….. үнэний эсрэг үг хариугүй гэгчээр би та нарыг үнэхээр биширч байна. / Т.Бөх Баатар Бадам хоёулаа /

 Үнэний эсрэг сум хариугүй- "Үнэний эсрэг үг хариугүй"-ийг үз………үнэний эсрэг сум хариугүй гэдэг юм залуу та намайг ингэж итгэн үнэнээ уудлан байх болохоор би хэрхэн худал хэлж болох ажээ. / Т.Бөх Хөхүүрийн дэргэд /

Үнэний үзүүрт тос сумны үзүүрт цус- " Үнэнээс тус, үнээнээс тос"-ыг үз.

Үнэний өр өмнөөс цайдаг- үнэнээр явбал эцэстээ яасан ч сайнаа үзнэ. Үнэн ёс эцэстээзаавал ялна гэх мэтийн утга……….  үнэний өр өмнөөс цайдаг гэгчээр үүрд тэдний салтаан доор хүзүү бөхийхгүй. Монгл хүний дотор ч хүний арьсанд нохойн мах чихсэн хүн байдаг юм байна гэж бодоход нь.

Үнэний хариу худал өөхний хариу булчирхай- ачмйг хороор хариулах, сайныг муугаар хариулахын дүрслэл…… үнэний хариу худал өөхний хариу булчирхай гэгчээр нэг шөнө та нарыг ирж мунгинаад одоо харин та нарт муу хүнээр үзэгдэв. / Өлзийбат Хан ууланд /

Үнэний газраа хүрэх- Үхэхийг зайлуулан хэлсэн үг…. хүү минь нас ахисан хүн … тоотой насаа элээчихээд үнэний газар хүрэхээр хүрцгээе гэж хоолойгоо чичрүүлэн хэлэв. / Сайнцог Тайвшрал /

Үнэний газар нь хүргэх - алах, үхсэнимйг авч оршуулах, нас нөгчтөл нь асран сувилах

Үнэний мөрөөс гажих- үнэн ёсоос тэрслэх…… олны багш нар бологсод бид бүхэн шавь олноо үнэний мөрөөс гажууд хүргүүлбэл ба бүрний шашин төрийг хослон барьсан хааны өмнө буруугаа өчих болно. / Б.Ренчин Үүрийн туяа /

Үнэний мөр олох- үхэхийн хүндэтгэсэн хэллэг, бурхан тэнгэрт өршөөгдөн ивээгдэж бодь мөр олох гэсэн утга……. хааяа хөдөөнөөс чуулалт хаалганаа ирдэг Цахар манай хийдэд очиж орчлонгийн улаан тоосноос ангижран бясалгал хийвэл үнэний мөр олж болно гэдэг байжээ. / Б.Ренчин Үүрийн туяа /

Үнэний төлөө өвчүү түрж

Хүний төлөө хүзүү гүрдийх - үнэн ёсны төлөө бусадын өмнөөс чармайх гэсэн утга


 



Comments

2015-02-10 -

Бичсэн: Зочин

тун их баярлалаа. Хүүхэддээ заахаар зөвшөөрөлгүй хуулж авсандаа "Хүлцэл өчье"

. Шууд холбоос


2014-04-14 -

Бичсэн: Зочин

довжоо

. Шууд холбоос


2013-08-05 - гайхамшигтай

Бичсэн: цацрал (зочин)

маш их баярлаад. Бахдаад ханашгүй ээ арвин баялаг эх хэлнийхээ сан хөмрөгийг. харин оруулсан танд талархаад ханашгүй нь

. Шууд холбоос



Бичлэг: 14 » Нийт: 26
Өмнөх | Дараагийн


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн багш Н.Золжаргал

Сүүлийн бичлэгүүд

. "Бийрийн бичлэгт суралцах нь"
. 9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар
. МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД
. Гишүүдээр зурах өгүүлбэрүүд
. "Хэрэглээний бичвэр"
. Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............
. Дарaмын Батбаяр: “Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй”"
. Гадаад үгийг зөв хэлбэржүүлье
. Улаанбаатар хотын минь хаяг удахгүй Red hero болох нь уу?
. Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........
. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
. Монгол бичгийн төрлүүд
. Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"
. Хэлц үгсээс
. Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл
. Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө
. 9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд
. Дашдоржийн Нацагдорж намтар, уран бүтээлээс
. Монгол уран бичлэгийн гайхамшигаас
. Монгол бичгийн соёл, түүx

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. ЦАХИМ БАГШ монгол хэлний дүрмүүд
. Монгол бичгийн сурах

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ




:-)
 
xaax