Ангилал: Монгол хэл
Эх хэлээ сайн эзэмших нь бүх амжилтын эхлэл гэдэг билээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-оос сонгож авсан үгсээ хүргэж байна. Цээжлээд байгаарай, сурагчид аа.
1. Анз: Бага сага торгож шийтгэх ял
2. Ацаглах: Өөрт оногдсон ажлыг бусдад хөлс өгч төлөөлөн гүйцэтгүүлэх
3. Бурхи: Гурван наснаас дээшхи эр тарвага
4. Нагай: Эм тарвага
5. Олойр: Морины олмыг хэтэрхий чанга татаж арьсыг нь гэмтээснээс тогтох зурвас цагаан үс
6. Ортоом: Хайнагийн үнээнээс гарсан үхэр
7. Сувс: Шимийн архи нэрэхэд эцэст нь авсан амт муутай архи
8. Халим 1: Далайн хөхтөн сүүн тэжээлт маш том амьтан, биеийн хэлбэр загас мэт.
9. Халим 2: Арьсны хамт өвчигдсөн өөх, чанасан махны өөхний дээгүүр байх өнгөн хальс
10. Хурил: Хэрэмний орших үүр газар
11. Цадиг: Түүх намтар
12. Шад: Шүлгийн нэг мөр
13. Сүврэг: Эцсийн мөгөөрсөн хавирга, хавирга сүврэг
14. Сүндэс: Эм хандгай
15. Завъяа: Цай хийх өндөр хүзүүтэй сав
16. Живаа: Тооны нэр, арван сая. Голди ч гэж хэлнэ.
17. Гуна: Зарим амьтны гурван настай эр хүйст. Гунан үхэр, гунан ирвэс
18. Гунж: Зарим амьтны гурван настай эм хүйст. Гунжин үнээ
19. Бэйл: Манжийн үеийн хэтэрхий дөрвөн хэргэмийн хоёрдугаар зэрэг
20. Бэйс: Манжийн үеийн хэтэрхий дөрвөн хэргэмийн гуравдугаар зэрэг
. Гүүш: а. Сайн орчуулагч
б.Бичиг үсэг сайн мэддэг бичгийн хүн
2. Дөнө: Дөрвөн настай эр үхэр, тэмээ, дөнөн үхэр, дөнөн тэмээ
3. Дөнж: Дөрвөн настай эм үхэр, тэмээ, дөнжин үнээ, дөнжин тэмээ
4. Дэлэм: Нэг гарыг сунгаж нөгөө гарыг нугалан хурууны үзүүрийг тэр талын мөр орчимд хүргэсэн хэмжээ, алдын хагас 80-аад см, алд дэлэм
5. Дархи: Унанги том мод
6. Гэг: Хаад ноёдын охин
7. Гуранз: Багаж зэвсэг хурцлах ширүүн билүү
8. Гүн: Манжийн үеийн хэтэрхий дөрвөн хэргэмийн дөрөвдүгээр
9. Житгэр: Нэг хүний хоёр эхнэр
10. Жүрүр: Нэг зүйл долоогоны үр, эмнэлэгт хэрэглэнэ.
11. Жүнз: Эрхийвчин хундага
12. Зэргэд: Хоорондоо тэнцүү хэмжээтэй, үл солбилцох тууш хоёр шугам, параллель
13. Ирэг: Нас гүйцсэн агталсан эр хонь
14. Исэр: Түшлэггүй мухар сандал
15. Луус: Илжиг гүү хоёрын дундаас гарсан эрлийз адуу
16. Магнаг: Луу хээтэй, алт мөнгөн утас оруулан нэхсэн торго
17. Мий: Муурын ерөнхий нэр
18. Мигуй: Эм мий
19. Мөндөл: Тарваганы зулзага
20. Мундаа: Адуу малын сэрвээн дээрх, дэлийн мохолтын орчин дахь овгор газар, морины мундаа