Ангилал: Монгол бичиг
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.
Энэхүү зарлигийг 2011 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо