ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ
2011-07-13
Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............

Ангилал: Монгол хэл

Эх хэлээ сайн эзэмших нь бүх амжилтын эхлэл гэдэг билээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-оос сонгож авсан үгсээ хүргэж байна. Цээжлээд байгаарай, сурагчид аа.

1.       Анз: Бага сага торгож шийтгэх ял

2.       Ацаглах: Өөрт оногдсон ажлыг бусдад хөлс өгч төлөөлөн гүйцэтгүүлэх

3.       Бурхи: Гурван наснаас дээшхи эр тарвага

4.       Нагай: Эм тарвага

5.       Олойр: Морины олмыг хэтэрхий чанга татаж арьсыг нь гэмтээснээс тогтох зурвас цагаан үс

6.       Ортоом: Хайнагийн үнээнээс гарсан үхэр

7.       Сувс: Шимийн архи нэрэхэд эцэст нь авсан амт муутай архи

8.       Халим 1: Далайн хөхтөн сүүн тэжээлт маш том амьтан, биеийн хэлбэр загас мэт.

9.       Халим 2: Арьсны хамт өвчигдсөн өөх, чанасан махны өөхний дээгүүр байх өнгөн хальс

10.   Хурил: Хэрэмний орших үүр газар

11.   Цадиг: Түүх намтар

12.   Шад: Шүлгийн нэг мөр

13.   Сүврэг: Эцсийн мөгөөрсөн хавирга, хавирга сүврэг

14.   Сүндэс: Эм хандгай

15.   Завъяа: Цай хийх өндөр хүзүүтэй сав

16.   Живаа: Тооны нэр, арван сая. Голди ч гэж хэлнэ.

17.   Гуна: Зарим амьтны гурван настай эр хүйст. Гунан үхэр, гунан ирвэс

18.   Гунж: Зарим амьтны гурван настай эм хүйст. Гунжин үнээ

19.   Бэйл: Манжийн үеийн хэтэрхий дөрвөн хэргэмийн хоёрдугаар зэрэг

20.   Бэйс: Манжийн үеийн хэтэрхий дөрвөн хэргэмийн гуравдугаар зэрэг

.      Гүүш:   а. Сайн орчуулагч

         б.Бичиг үсэг сайн мэддэг бичгийн хүн

2.      Дөнө: Дөрвөн настай эр үхэр, тэмээ, дөнөн үхэр, дөнөн тэмээ

3.      Дөнж: Дөрвөн настай эм үхэр, тэмээ, дөнжин үнээ, дөнжин тэмээ

4.      Дэлэм: Нэг гарыг сунгаж нөгөө гарыг нугалан хурууны үзүүрийг тэр талын мөр орчимд хүргэсэн хэмжээ, алдын хагас 80-аад см, алд дэлэм

5.      Дархи: Унанги том мод

6.      Гэг: Хаад ноёдын охин

7.      Гуранз: Багаж зэвсэг хурцлах ширүүн билүү

8.      Гүн: Манжийн үеийн хэтэрхий дөрвөн хэргэмийн дөрөвдүгээр

9.      Житгэр: Нэг хүний хоёр эхнэр

10.  Жүрүр: Нэг зүйл долоогоны үр, эмнэлэгт хэрэглэнэ.

11.  Жүнз: Эрхийвчин хундага

12.  Зэргэд: Хоорондоо тэнцүү хэмжээтэй, үл солбилцох тууш хоёр шугам, параллель

13.  Ирэг: Нас гүйцсэн агталсан эр хонь

14.  Исэр: Түшлэггүй мухар сандал

15.  Луус: Илжиг гүү хоёрын дундаас гарсан эрлийз адуу

16.  Магнаг: Луу хээтэй, алт мөнгөн утас оруулан нэхсэн торго

17.  Мий: Муурын ерөнхий нэр

18.  Мигуй: Эм мий

19.  Мөндөл: Тарваганы зулзага

20.  Мундаа: Адуу малын сэрвээн дээрх, дэлийн мохолтын орчин дахь овгор газар, морины мундаа


Comments

2014-09-14 -

Бичсэн: Зочин

Энэ бүхнийг бичиж хийж мэдээлэл оруулсан хүнд маш их баярлалаа АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛ МИНЬ

. Шууд холбоос


2012-05-14 -

Бичсэн: Зочин

eesh eniig jin bvgdl mediishde

. Шууд холбоос


2012-02-28 -

Бичсэн: Зочин

гоё шүү

. Шууд холбоос


2012-02-28 -

Бичсэн: Зочин

чөтгөр

. Шууд холбоос



Бичлэг: 6 » Нийт: 26
Өмнөх | Дараагийн


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн багш Н.Золжаргал

Сүүлийн бичлэгүүд

. "Бийрийн бичлэгт суралцах нь"
. 9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар
. МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД
. Гишүүдээр зурах өгүүлбэрүүд
. "Хэрэглээний бичвэр"
. Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............
. Дарaмын Батбаяр: “Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй”"
. Гадаад үгийг зөв хэлбэржүүлье
. Улаанбаатар хотын минь хаяг удахгүй Red hero болох нь уу?
. Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........
. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
. Монгол бичгийн төрлүүд
. Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"
. Хэлц үгсээс
. Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл
. Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө
. 9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд
. Дашдоржийн Нацагдорж намтар, уран бүтээлээс
. Монгол уран бичлэгийн гайхамшигаас
. Монгол бичгийн соёл, түүx

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. ЦАХИМ БАГШ монгол хэлний дүрмүүд
. Монгол бичгийн сурах

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ




:-)
 
xaax