Ангилал: Монгол хэл
Монгол бичигт буулгах өгүүлбэр
1. 1. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ хайрлан хамгаалъя.
2. 2. Цаг хугацаа сум лугаа адил. Өнгөрөх л юм бол эргэж ирнэ гэж үгүй.
3. Дээдсийн ном эрдмийг гүйцэд мэдэж чадахгүйгээр Дэлгэр дэлхийн түүх соёлыг бүрэн ойлгож чадна гэж үү
4. 4. Хүмүүс минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
5. 5. Бие баатар бөгөөс нэгэн үеийн баатар, билиг баатар бөгөөс түмэн оны баатар болой
6. Хүн өөрийгөө хэрхэн үргэлж үнэлж цэгнэнэ, түүний үнэ яг тийм байдаг.
7. Монголын түүхэнд нэрээ үлдээсэн баатарлаг эмэгтэйчүүдийн нэг
нь Ану хатан юм.
8. 8. Малчин монголчууд адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүргээ таван
эрдэнэ хэмээн хайрладаг.
9. 9 . Багш та - Ус мөрнийг далайд үдээд байрандаа үлддэг уулс юм.
10. 10. Монгол байж монголоо мэдэхгүй бол харамсал , Монгол байж монгол түүхээ уншаагүй бол тэнэглэл
Өгүүлбэрзүйн задлал хийх өгүүлбэр
1. Шинжлэх ухаан техникийн мэдээллийн энэ эрин үед гадаад хэл сурах нь нийгмийн хэрэгцээ болжээ.
2. Ийнхүү компьютер мэт вирустэн мохож, мөхлийн аюулд ойртож байгаа монгол хэлээ гартаа буу, нүдэндээ дуран барьсан цэрэг хүн шиг хамгаалъя.
3. Долоон бурхан хэмээх шөнийн тэнгэрийн умард
хэсэгт оршдог долоон тод одыг хүмүүс сайн мэддэг билээ.
4. Эрдэмт мэргэн хүн хэдийгээр арга мухардавч
Эгэл тэнэгүүдийн явдал занд үл орох.
5. 5 Нийгмийн амьдрал, хүмүүсийн зан харилцаанд байгаа гэм дутагдлыг инээдэмтэй байдлаар шоглон дүрсэлсэн зохиолыг шог хошин зохиол гэнэ.
6. 6 Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн cap, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн.
7. 7 Хүмүүст байдаг түгээмэл төөрөгдлийн нэг нь өөрийн бурууг өөрөөсөө биш өрөөл буёдаас хайдаг гажиг юм.
8. 8 Гэр бүлийн талаархи уламжлалт арга ухаан, ёс заншлыг судлан сэргээх, хойч үедээ зүй зохистойгоор өвлүүлэх нь бид бүхэнд ногдож байгаа хүндтэй даалгаварын нэг юм.
9. 9 Чиний зүрхний нэгэн тал миний цээжинд цохилно гэж чихэн дээр минь энхрий зөөлнөөр чи минь дандаа шивнэдэг.
10. Ижий минь суугаа нутгийн салхин зүгээс сүү үнэртэж,энгэр газрын чулуу нь хүртэл хөлөрч хонодог юм билээ.
Хэлц тайлбарлах
1.Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ
2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
3. Ганцаас газар дүүрнэ
Чимхээс атга дүүрнэ
4. Урьдах юм ул болж
Удаах нь зул болно
5. Аавын хүү алагтай цоогтой
Арын мод урттай богинотой
6. Сохорын газар сохор
Доголонгийн газар доголон
7. Нэг үхрийн эвэр доргивол
Мянган үхрийн эвэр доргино
8. Ороо нь ороогоороо
Жороо нь
9. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ
Алт хийсэн ч сэгсэрнэ.
10. Амьд хүн аргатай
Аргалын гал цогтой
11. Хүний эрхээр жаргахаар
Өөрийн эрхээр зов
12. Эрийг бүү бас
Далайг бүү янд
Холбоо үг
1. 1 ҮС+ЭҮ, ЭҮ+ҮС
2. 2 БЗ+ЭҮ, ЭҮ+БЗ
3. 3 УЗ+ЭҮ, ЭҮ+УЗ
4. 4 ХЗ+ЭҮ, ЭҮ+ХЗ
5. 5 Зэрэгцүүлэх холбоогоор холбогдсон
6. 6 Угсруулах холбоогоор холбогдсон
7. 7 Харилцан угсруулах холбоогоор холбогдсон
Зохиолын агуулга, дүрүүд, хэл уран сайхан
1. “Гурван зуун тайчуудыг дарсан домог"
2. Б.Ренчин “Нууцыг задруулсан захиа”
3. С.Эрдэнэ “Наран тогоруу”
4. “Хугараагүй ноён нуруу”
5. Ж.К.Роулинг “Харри Поттер”
6. В.Шекспир “Ромео Джулветта хоёр”
7. Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч”
8. Б.Явуухулан “Тэхийн зогсоол”
Үгийн бүтцийн задлал
1. Барилгачдынхаа
2. Хадгалснаараа
3. Мөрөөдлийнхөө
4. Ажилчдаараа
5. Боловсронгуйгаар
6. Гүнзгийрүүлсэн
7. Мэдээллийн
8. Үйлдвэрлэл
9. Зөвшөөрдөггүй
10. арилжаалагдаж