ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ
2013-11-22
"Бийрийн бичлэгт суралцах нь"
Монгол бийрийн бичлэгт суралцах хүсэл эрмэлзлэлтэй хүн бүрт зориулан энэхүү анхны гарын авлагаа гаргалаа. Энэхүү ном нь бийрийн бичлэг сурахад анхны туслагч тань болно гэж найдаж байна.  Зохиогч: Н.Золжаргал


biiriin

2012-04-10
9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар

Ангилал: Монгол хэл

Монгол бичигт буулгах өгүүлбэр

1.      1. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ хайрлан хамгаалъя.

2.    2.   Цаг хугацаа сум лугаа адил. Өнгөрөх л юм бол эргэж ирнэ гэж үгүй.

3.      Дээдсийн ном эрдмийг  гүйцэд мэдэж чадахгүйгээр  Дэлгэр дэлхийн түүх соёлыг  бүрэн ойлгож  чадна гэж үү

4.      4. Хүмүүс минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй

5.      5. Бие баатар бөгөөс нэгэн үеийн баатар, билиг баатар бөгөөс түмэн оны баатар болой

6.      Хүн өөрийгөө хэрхэн үргэлж үнэлж цэгнэнэ, түүний үнэ яг тийм байдаг.

7.              Монголын түүхэнд ...


2011-07-13
МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД

§ 1.   Монгол бичиг 35 үсэгтэй . Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж хуваана.

      Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
       Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
        Цагаан толгойн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг;
б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ,ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.
§ 2.  Эгшиг үсэг 13 боловч монгол х...


2011-07-13
Гишүүдээр зурах өгүүлбэрүүд

Ангилал: Монгол хэл

НИЙЛМЭЛ ӨГҮҮЛБЭР
Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр (ЗНӨ)

1.          Алдаа бүхнээсээ суралцаж, амжилт гаргах хэрэгтэй..

2.     Тиймээс бид апдаанаас айж, түүнээс ичих ч хэрэгтүй.

3.     Миний сонголтоос шалтгаалж бүх зүйл өөрчлөгдөнө.

4.     Малчин монголчууд адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүргээ таван
эрдэнэ хэмээн хайрлан эрхэмлэж, адууг мал сүргийнхээ сүр сүлд
хэмээн дээдэлж иржээ.

5.     Монголчууд олон зуун жилийн тэртээгээс хех, цагаан арвайг тарьж
хец будаа, арвайн гурил хийж хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай.

6.     Өвс ногоо гандаж, булаг шандны ус хэдийнээ татран ширгэжээ.

7.     Мобиком корпорац...


2011-07-13
"Хэрэглээний бичвэр"
2011-07-13
Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............

Ангилал: Монгол хэл

Эх хэлээ сайн эзэмших нь бүх амжилтын эхлэл гэдэг билээ. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-оос сонгож авсан үгсээ хүргэж байна. Цээжлээд байгаарай, сурагчид аа.

1.       Анз: Бага сага торгож шийтгэх ял

2.       Ацаглах: Өөрт оногдсон ажлыг бусдад хөлс өгч төлөөлөн гүйцэтгүүлэх

3.       Бурхи: Гурван наснаас дээшхи эр тарвага

4.       Нагай: Эм тарвага

5.       Олойр: Морины олмыг хэтэрхий чанга татаж арьсыг нь гэмтээснээс тогтох зурвас цагаан үс

6.       Ортоом: Хайнагийн үнээнээс гарсан үхэр

7.       Сувс: Шимийн архи нэрэхэд эцэст нь авсан амт муутай архи

8.       Халим 1: Далайн хөхтө...


2011-07-12
Дарaмын Батбаяр: “Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй”"

Ангилал: Мэдээ мэдээлэл

Аливаа хэлний үгийн сан бүтээх, үйлдэх хоёр үйл ажиллагааны үр дүнд баяжиж байна. Шинэ эд агуурс нэр үгийг баяжуулж аривжуулж, шинэ үйлдэл үйл үгийг арвижуулна. Монгол хэлний үгийн сан яндашгүй баян үйл үгтэй. Энэ арвин баялаг үйл үгийг мохошгүй зоригт элэнц хуланц маань мянга мянган оныг дамжин нүүсэн амьдралаараа ертөнцийн бүх хуурай газрын дийлэнх хувийг хоёр удаа байлдан дагуулсан их үйлсээрээ буй болгосон юм. Энэ бүх үйл үгийн манлай нь дийлэх гэдэг үйл үг. Дйилэх хэмээх үйл үгийн хүчин дор ертөнцийн тансаг сайхан нэр үгсийг хурааж авчирсан юм. Тийм ч учраас монгол хэлний үгийн санд хята...

2011-07-12
Гадаад үгийг зөв хэлбэржүүлье

Ангилал: Монгол хэл

Гадаад үгийг зөв хэлбэржүүлье

Монгол хэлний vгийн санд нэгэнт хэвшсэн гадаад vгсийг зөв бичих явдал бичгийн хэлний чухал асуудлын нэг болно. Сонин сэтгvvлд бичсэн зvйлийг ажиглахад, гадаад vгийн язгуур vндсийг зөв буулгах боловч тэдгээрийг хувилгах нөхцөлөөр хэлбэржvvлэхдээ буруу ташаа бичих хандлага тvгээмэл байна.

Ялангуяа гадаад vгийг харьяалах, заахын тийн ялгалын нөхцөлөөр хэлбэржvvлэхэд тогтолцоогvй бичих тохиолдол нэлээд газар авчээ. Нийтлэг тохиолддог зарим алдааг хэрхэн залруулж, зөв бичихийг жишээгээр тайлбарлая.

1. Эр эгшигт vеэ...


2011-07-09
Улаанбаатар хотын минь хаяг удахгүй Red hero болох нь уу?

Ангилал: Мэдээ мэдээлэл

Би өглөө ажилдаа гарахдаа тав алхаад л сэтгэлээр унах юм. Сайхан монгол хэлээр минь хаяг цөөхөн болжээ. Уул нь аливаа зүйлийн нэр алдар хэмээх нь түүний мөн чанарыг илтгэж байдаг чухал ухагдахуун билээ. Тэгээд автобусаар ажлын зүг явахдаа цонхоор байгууллагуудын хаягийг харж явна. Тэр дундаа монгол бичгээрээ байгаа хаягийг хуруу даран тоолдог. За миний өдөр тутам явдаг замаар Улсын их дэлгүүр, Өргөө кино театр, 25-р дэлгүүрийн урд Төгс ялгуун эмнэлэг,  хааяа нэг зарын самбарууд дээр л монгол бичгээр хаягаа тавьсан байдаг нь гарын 10хан хуруунд багтаж байх юм эмгэнэл ч гэмээр. За монго...

2011-07-09
Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........

Ангилал: Мэдээ мэдээлэл

Эх хэлээ хайрлаж, зөв ярьж байхыг эрхэм залуус, сурагчид та бүхэндээ уриалж байна. Нэг мэдэхэд монгол хэл маань устсан байх вий. Гэхдээ ирээдүйн монголын эзэд та бүхэн..............

      Д.Пүрэвдорж
Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай У
уцандаа массажтай
Утсандаа мессэжтэй
Тестээр шалгадаг
Тендерээр уралддаг
Шоконд ордог
Сейфэ...

2011-07-09
Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Ангилал: Монгол бичиг

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт: 

 
    1.     Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай

 
     2.     Иргэний төрсни...

2011-07-09
Монгол бичгийн төрлүүд
2011-07-09
Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"

Ангилал: Монгол хэл

Агуу сэтгэл-уужим талбиун сэтгэл.

Айх сэтгэл-эмээх сэтгэл.

Аминч сэтгэл-амин хувийн өчүүхэн ашгийг хичээх сэтгэл.

Амраг сэтгэл-хайр дурлалаар холбогдсон хосын сэтгэл.

Андуу сэтгэл-эндүү ташаа ухах сэтгэл.

Ариун сэтгэл-хир буртаг үгүй цэвэр нандин сэтгэл.

Атаат сэтгэл-атаа хорсол, өширхөл бүхий сэтгэл.

Атхаг сэтгэл-өш өвөрлөсөн хорон сэтгэл.

Ачлалт сэтгэл-ач буяныг хариулан тэтгэх сэтгэл.

Баатар сэтгэл-бодисадва нарын сэтгэл.

Бадрангуй сэтгэл-урмаар бялхаж, зоригоор жигүүрлэсэн ирмүүн сэтгэл.

Балагт сэтгэл-уршиг харгаа агуулсан олиггүй сэтгэл.

Барьцахуй сэтгэл-бусдын зэрэгт мөчөөр...


2011-07-09
Хэлц үгсээс

Ангилал: Монгол хэл

Өвчин ихэдвэл өвдөхөө мэдэхгүй - "өр арвин бол өгөхөө мэдэхгүь бөөс арвин бол загатнахаа мэдэхгүй"-ийг үз.

Өрийг нь өгч өнчнийг нь туслах - хавсрах, тэтгэх зэргийн

Өрийнхөө дороос босохгүй болох - "өрөнд баригдаж өтөнд идэгдэх"-ийг үз.

Өрөндөө баригдаж өтөндөө таталдах - "өрөнд баригдаж өтөнд идэгдэх"-ийг үз.

Өрөнд ороо - бусдаас авсан юмаа буцааж өгөхдөө хойрго

Өрөнд орвол үгүйрнэ, өнгөнд унавал доройтно - өр хуцүү гэх зэргийн

Өрөнд унах - өр арвин болох, өрөө төлж дийлэхгүй болох

Өрөнд баригдаж өтөнд идэгдэх - өр ихтэй болох, их өртөх

Өрөнд дарагдаж юмаа барна, өвчинд нэрвэгдэж ха...


2011-07-08
Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл

Ангилал: Монгол хэл

Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл 

Л. Гомбожав (НСБ – 1990. №100) 

Эх сайхан монгол хэл минь яндашгүй баялаг билээ. Түүний нэгэн илрэл бол амьтан, ан араатны үр төлийг өвөг дээдэс минь монгол үгээр оновчтой ялган нэрлэж, хойч үе бидэндээ уламжлуулснаас тодорхой.

Суүлийн үед хүүхэд залуучууд, ялангуяа хот сууриныхан эх хэлдээ нимгэн мэдлэг, хөнгөн ойлголтоор хандаж, амьтан, араатны үр төлийг нэг бол хүмүүнчлэн «хүүхэд» гэж, эсвэл ерөнхийлөн «зулзага» гэж хоёрхон янзаар хэлдэг болсон нь хачирхалтай.

Тухайлбал, арслангийн хүүхэд, хандгайн зулзага, үнэгний хүүхэд, зээрийн зулзага ...


2011-07-08
Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө

Ангилал: Мэдээ мэдээлэл

Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө

Боловсрол,соёл шинжлэх ухааны яамнаас "Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөн"-ийг 2011 оны 6-р сарын 10-11-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Төрийн хэлний зөвлөл, МУИС, ШУА, МУБИС, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд, их дээд,ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар, хэл судлаачид оролцов. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн гол сэдэв нь кирил бичгийн зөв бичих дүрэм,олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудал байв. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Засгийн га...


2011-07-08
9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд

Ангилал: Монгол хэл

             9-р ангийн  Монгол хэлний хичээлийн жишиг даалгавар

                                              “А” хувилбар

1.      Дараах эхийг анхааралтай уншаад гол санааг тайлбарлан бичнэ үү. 

Ч.Бадамжунай   “ Хил давлаа”

Цуваа цуваагаар дүүрэн мод

Цурхиран уйлсаар хил давлаа

Ургуулсан ул нь өндөлзөж өндөлзсөөр

Уруу царайлан дүнсийн дүмбийнэ. 

2.      Эхийн шинэ санаа буюу дүрслэх ур маягийг тайлбарлан бичээрэй.

-          Мод уйлах, уулс өндөлзөх

3.      Өгүүлбэрзүйн задлал хийнэ үү.

Тавдугаар сарын дундуур зөөлөн бороо орж, ногоо урслаа.

4.      Дараах эхийн утгыг гаргасан 20-30 үгтэй ...


2011-07-08
Дашдоржийн Нацагдорж намтар, уран бүтээлээс

Ангилал: Уран зохиол

                              Д.Нацагдоржийн намтар уран бүтээл

Дашдоржийн Нацагдорж нь1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явд...


2011-07-08
Монгол уран бичлэгийн гайхамшигаас

Ангилал: Монгол бичиг

                                                                                                                           

2011-07-08
Монгол бичгийн соёл, түүx

Ангилал: Монгол бичиг

Монгол бичгийн соёл, түүхийн талаарх маш сонирхолтой бөгөөд мэдүүштэй  дурсгалт бичгүүд тэдгээрийн тухай, фото баримт болон бусад нандин зүйлсийг энэхүү цахим хуудаснаас мэдэж аваарай.               http://www.munkho.de/wp/?p=205


Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийн багш Н.Золжаргал

Сүүлийн бичлэгүүд

. "Бийрийн бичлэгт суралцах нь"
. 9-р ангийн монгол хэлний төгсөх шалгалтын жишиг даалгавар
. МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМҮҮД
. Гишүүдээр зурах өгүүлбэрүүд
. "Хэрэглээний бичвэр"
. Эх хэлнийхээ арвин үгсийн сангаас............
. Дарaмын Батбаяр: “Харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй”"
. Гадаад үгийг зөв хэлбэржүүлье
. Улаанбаатар хотын минь хаяг удахгүй Red hero болох нь уу?
. Өнөөгийн монгол хэл ийм болжээ. Гэхдээ.........
. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа
. Монгол бичгийн төрлүүд
. Холбоо үгийн гайхамшиг - "сэтгэл"
. Хэлц үгсээс
. Оноогүй хэллэг, зохиогүй хүмүүнчлэл
. Монгол хэлний зөв бичих дүрмийн асуудлаар эрдэмтэд зөвлөлдлөө
. 9-р ангийн эх хэлний хичээлийн жишиг шалгалтын сэдвүүд
. Дашдоржийн Нацагдорж намтар, уран бүтээлээс
. Монгол уран бичлэгийн гайхамшигаас
. Монгол бичгийн соёл, түүx

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. ЦАХИМ БАГШ монгол хэлний дүрмүүд
. Монгол бичгийн сурах

Найзууд

Зохиогчийн эрх

© ЭХ ХЭЛ - БИЧИГ СОЁЛ МИНУ